Нүүр
Үйлчилгээний нөхцөл
Шинэчилсэн: 2026 оны 9-р сарын 23
Энэхүү платформыг ашигласнаар та доорх нөхцөлийг хүлээн зөвшөөрч байна. Сургалт, шалгалтын тусгай журам нь энэ баримтаас давуу үйлчилнэ.
1. Данс
- Та үнэн зөв мэдээлэл оруулах үүрэгтэй. Сертификатад бичигдэх нэр, регистрийн дугаар буруу бол сертификатыг дахин олгох боломжгүй байж болно.
- Нэвтрэх мэдээллээ бусдад өгөхийг хориглоно. Таны дансаар хийгдсэн үйлдлийг та хариуцна.
- МТҮП-ийн сайтад и-мэйл хаяг эсвэл утасны дугаараар бүртгүүлнэ.
2. Захиалга ба төлбөр
- Төлөх дүнг нийтэлсэн үнээр тооцоолно. Захиалгын үед харуулсан дүн эцсийн дүн байна.
- Төлбөрийг QPay-ээр хийнэ. Төлбөр амжилттай болмогц захиалга баталгаажна. И-баримт авах бол нягтлантай холбогдоно уу.
- Төлөгдөөгүй захиалга тодорхой хугацааны дараа автоматаар цуцлагдаж, захиалсан цаг чөлөөлөгдөнө.
3. Цуцлалт, буцаалт
- Төлбөр төлөгдөөгүй захиалгыг та порталаас өөрөө цуцалж болно.
- Төлбөр төлөгдсөн бол буцаалтыг тухайн үйлчилгээний журмын дагуу хийнэ. Сургалт, шалгалтын буцаалтын нөхцөлийг журмын хуудаснаас үзнэ үү.
- Төлбөр төлсөн өдрүүдийн захиалга хүчинтэй хэвээр үлдэнэ.
4. Хориглох зүйл
- Автомат хэрэгслээр их хэмжээний хүсэлт илгээх, захиалгын цагийг зориудаар барьж байх.
- Бусдын нэр, регистрийн дугаарыг зөвшөөрөлгүй ашиглах.
- Платформын аюулгүй байдлыг тойрох, эмзэг байдлыг ашиглахыг оролдох.
5. Үйлчилгээний өөрчлөлт
- МТҮП үйлчилгээний агуулга, үнэ, хуваарийг өөрчлөх эрхтэй. Өөрчлөлт аль хэдийн төлөгдсөн захиалгад нөлөөлөхгүй.
- Энэхүү нөхцөл өөрчлөгдвөл шинэчилсэн огноог энэ хуудсанд харуулна.
6. Хариуцлагын хязгаар
- Бид платформыг тасралтгүй ажиллуулахыг хичээх боловч техникийн шалтгаанаар түр тасалдаж болно.
- Төлбөрийн систем, и-мэйл хүргэлт зэрэг гуравдагч этгээдийн үйлчилгээ тасалдсанаас үүдсэн саатлыг МТҮП хариуцахгүй.
7. Холбоо барих
- И-мэйл: info@itpark.mn
- Утас: (+976) 11-327123