Мэдээллийн технологийн үндэсний паркийн цахим хуудсанд зочилж буй Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
Мэдээллийн технологийн үндэсний парк нь инноваци, технологид суурилсан гарааны бизнесүүдийг дэмжих, тэдгээрийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, олон улсын зах зээлд гарах боломжийг өргөжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Бид өнгөрсөн хугацаанд инкубаторын хөтөлбөрөөр дамжуулан 182 гарааны бизнесийг бойжуулж, 480 гаруй бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн, 4,512 ажлын байр бий болгоход хувь нэмрээ оруулсан. Энэ нь Монгол Улсад мэдлэгт суурилсан эдийн засаг, инновацийн экосистемийг хөгжүүлэх бидний хамтын хүчин чармайлтын үр дүн юм.
Өнөөдөр технологи, хиймэл оюун ухаан, дижитал шилжилтийн эрин үед Монгол залуус, инженер, судлаачид, бизнес эрхлэгчдийн бүтээлч санаа, шинэ шийдэл дэлхийн зах зээлд өрсөлдөх бүрэн боломжтой болжээ. Энэхүү боломжийг бодит үр дүн болгон хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллага болон олон нийтийн хамтын ажиллагаа онц ач холбогдолтой.
Мэдээллийн технологийн үндэсний парк нь технологийн хөгжилд хувь нэмрээ оруулахыг зорьж буй хүн бүрт нээлттэй байж, шинэ санаа, бүтээлч шийдэл, инновацийг дэмжин ажиллах болно.
Монгол Улсын мэдээллийн технологи, инновацийн салбарын хөгжлийг хамтдаа бүтээлцэж буй хамт олон, түнш байгууллагууд болон нийт харилцагчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Тал нутгийн цахиурын хөндийг хамтдаа бүтээцгээе
Ж.Золзаяа
Мэдээллийн технологийн үндэсний паркийн захирал
Үе үеийн захирлууд
1972 оноос хойш байгууллагыг удирдаж ирсэн захирлууд.

1972, 1975-1976Намсрай АвирмэдЗахирлын албыг түр хавсран гүйцэтгэгч 
1973-1980Насантогтох ХүүхэнжимээШУТМТ-ийн захирал 
1979-1980Бат АмгаланЗахирлын үүрэг гүйцэтгэгч 
1981-1997Түдэв ДоржбалЗахирал 
1997-2002Гэндэн Алтан-ОчГүйцэтгэх захирал 
2002-2008Аюуш БатжаргалГүйцэтгэх захирал 
2008-2009Батсүрэн АмгаланбатГүйцэтгэх захирал 
2009-2012Ёндон СүхбаатарГүйцэтгэх захирал 
2012-2014Цэрэндорж ТүвшинтөрЕрөнхий захирал 
2014-2016Бавуужавын МягмарнаранЗахирал 
2014-2017Б.Буян-Өлзий 
2017-2019Ц.Содномдамба 
2019-2023Э.Цогтгэрэл 
2023 –Ж.ЗолзаяаЗахирал
Эрхэм зорилго ба стратегийн зорилтууд
Гарааны бизнес, өндөр технологийг хөгжүүлэх, дамжуулах, чадварлаг хүний нөөцийг мэргэшүүлэх, салбарын экосистемийг төгөлдөржүүлж олон улсад тэргүүлэгч цөм байгууллага болох нь бидний зорилго.
Ур чадвар, дижитал бичиг үсэг
Олон улсын зах зээл
Инновацийн түншлэл
Тал нутгийн цахим хөгжлийн хурдасгуур
Алсын хараа
Мэдлэг, ур чадварт тулгуурлан тал нутгийн цахиурын хөндийг цогцлооно.
Эрхэм зорилго
Гарааны бизнес, технологийн хөгжлийг хурдасгах, инноваци, мэдлэг, ур чадварт суурилсан хүний нөөцийг мэргэшүүлэх, мэдээллийн технологи салбарын экосистемийг бэхжүүлэн, олон улсад өрсөлдөх чадвартай тэргүүлэгч цөм байгууллага болоход оршино.
Үнэт зүйлс ба стратеги
Тус бүр нэг стратегийн зорилттой холбоотой таван үнэт зүйл.
Хамтын зүтгэл
Хариуцлага
Чадварлаг хүний нөөц
Гарааны бизнесийн экосистем
Инновацийн соёл
Үндсэн чиглэл
Хамтын зүтгэл
- Дунд болон урт хугацааны төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх
- Байгууллагын үйл ажиллагааг өргөжүүлэх, арга замыг боловсруулж хэрэгжүүлэх
Хариуцлага
- Хамтрагч байгууллагуудын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэх
- Хөдөлмөрийн бүтээмжийг сайжруулж, урт хугацааны үнэ цэнийг нэмэгдүүлэх
Чадварлаг хүний нөөц
- Олон улсын стандартад нийцсэн мэдээлэл, харилцаа холбооны технологийн суурь мэдлэг, ур чадвар олгох бүх нийтийн сургалт, шалгалт, арга хэмжээ зохион байгуулах
Гарааны бизнесийн экосистем
- Гарааны бизнес эрхлэх зорилгодоо хүрэхэд шаардлагатай орчин нөхцөлийг бүрдүүлэх
- Бүтээлч санааг дэмжиж, гадаад, дотоодын зах зээлд эзлэх байр суурийг бэхжүүлэх
Инновацийн соёл
- Оюуны өмчийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, эдийн засгийн эргэлтэд оруулах
- Технологи ба инновацыг дэмжих төвтэй болох, үйл ажиллагааг өргөжүүлэх, соёлыг төлөвшүүлэх
Байгууллагын түүх
1971 онд байгуулах шийдвэр гарснаас өнөөг хүртэлх замнал.
Байгуулах шийдвэр
Шинжлэх ухаан, техникийн мэдээллийн төв байгуулах шийдвэр гарав.
Шинжлэх ухаан, техникийн мэдээллийн төв
Байгууллагын үндэс суурь тавигдаж, шинжлэх ухаан, техникийн мэдээллийн төв байгуулагдав.
Корпораци болон өргөжсөн
Шинжлэх ухаан, техникийн мэдээллийн төв корпораци болон өргөжив.
МТҮП байгуулагдав
Засгийн газрын 2002 оны 107 дугаар тогтоолоор Мэдээллийн технологийн үндэсний парк байгуулагдсан.
Анхны инкубатор
Гарааны бизнесийг дэмжих инкубаторын хөтөлбөрөө анх удаа хэрэгжүүлж эхэлсэн.
Инженерийн шалгалт
ITPEC мэдээллийн технологийн инженерийн шалгалтыг нэвтрүүлсэн.
Хамтын оффис
Гарааны багуудад зориулсан хамтын оффисын орчныг нээсэн.
Силикон Хаус, ICDL
Силикон Хаус төслийг эхлүүлж, олон улсын ICDL шалгалтын төв болсон.
Энтрепренёр хөтөлбөр, Idea Hub
Энтрепренёр хөтөлбөр, Idea Hub болон ахисан түвшний инкубаторыг нээсэн.
МТ үйлдвэрлэлийг дэмжих хууль
Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль батлагдав.
Албан хаагчдын мэдээлэл тун удахгүй нэмэгдэнэ.
Албан хаагчдын албан тушаал, холбоо барих мэдээлэл удахгүй энд нэмэгдэнэ.