Сургалт
- Сургалт эхлэхээс 3+ хоногийн өмнө цуцалбал төлбөрийн 75%-ийг буцаана.
- Хүндэтгэх шалтгаанаар цуцалбал суусан цагийн төлбөрийг хасаад үлдэгдлийг буцаана.
- Шалтгаангүйгээр таслах тохиолдолд буцаалт хийхгүй.
Шалгалт
- Эцсийн хугацаанаас өмнө цуцалбал шалгалт бүрт заасан хувиар төлбөрийг буцаана.
- Эцсийн хугацаа өнгөрсний дараа буцаалт хийхгүй. Хүндэтгэх шалтгаантай бол хүсэлт илгээж болно.
- IT Park шалгалтыг цуцалбал төлбөрийг бүрэн буцаана.
Буцаах хувь болон цуцлах эцсийн хугацааг шалгалт бүрийн хуудсанд заасан.
Танхим түрээс
- Захиалсан өдрөөс 7 ба түүнээс дээш хоногийн өмнө цуцалбал төлбөрийг бүрэн буцаана.
- 3–7 хоногийн өмнө цуцалбал төлбөрийн 50%-ийг буцаана.
- 3 хоног хүрэхгүй хугацаанд, эсвэл захиалга эхэлсний дараа цуцалбал буцаалт хийхгүй.
- Цуцлах хүсэлт бүрийг IT Park-ийн ажилтан хянаж, буцаах дүнг баталгаажуулна.
Хамтын оффис
Төлбөр төлөгдсөн захиалгыг цуцлахад буцаалтыг ажлын 5 өдрийн дотор төлсөн дансанд шилжүүлнэ. Буцаалт хүсэхийн тулд info@itpark.mn хаягаар холбогдоно уу.
Буцаалт хэрхэн хийгддэг вэ
Цуцлах хүсэлтээ портал дахь өөрийн захиалга, бүртгэлээс илгээнэ үү. Ажилтан хүсэлтийг хянаж, батлагдсан дүнг таны данс руу шилжүүлнэ.
Асуулт байвал холбогдох