Мэдээллийн технологийн инженерийн шалгалт (МТИШ) нь 1969 оноос үүсэлтэй Япон улсын МТИШ-ын системд суурилдаг бөгөөд 2000 оноос Азийн бүс нутгийн мэдээллийн технологийн инженерийн ур чадварын нэгдсэн стандарттай болох зорилгоор Азийн орнуудад дэлгэрүүлж, одоогийн байдлаар 12 улсад хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын шалгалт юм.
TOPCIT нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын инженер, техникийн ажилтан, программ хангамж хөгжүүлэгчид болон их дээд сургуулийн оюутан суралцагчдын практик ур чадварыг тодорхойлох зорилготой олон улсын шалгалт юм.
ICDL нь Ажиллах хүч, Боловсрол, Нийгэм дэх дижитал чадварын стандартыг дээшлүүлэхэд чиглэсэн Дэлхийн Нийгмийн Байгууллага (Global Social Enterprise) юм. ICDL сертификатыг 100 гаруй оронд хүлээн зөвшөөрч, 20,000 гаруй туршилтын төвийн сүлжээгээр дамжуулан дэлхий даяар 16 сая гаруй хүнд 70 сая гаруй ICDL сертификат олгосон байна.