Үндсэн агуулга руу очих
Нүүр

Нууцлалын бодлого

Шинэчилсэн: 2026 оны 9-р сарын 23

Мэдээллийн технологийн үндэсний парк (МТҮП) энэхүү платформоор дамжуулан ямар хувийн мэдээлэл цуглуулж, юунд ашиглаж, хэнд дамжуулж байгааг доор тайлбарлав.

1. Бидний цуглуулдаг мэдээлэл

  • Бүртгэл: нэр, и-мэйл хаяг, утасны дугаар, нууц үгийн шифрлэгдсэн хувилбар, хүсвэл профайлын зураг.
  • Сургалт, шалгалтын бүртгэл: суралцагчийн эцэг, эхийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, төрсөн огноо, хүйс, олон улсын сертификатад бичигдэх латин нэр.
  • Төлбөр: захиалгын дүн, төлбөрийн төлөв, И-баримт авах төлөгчийн төрөл (иргэн эсвэл байгууллага), байгууллагын регистрийн дугаар.
  • Танхим, хамтын оффисын захиалга: сонгосон өдөр, цаг, танхим.
  • Санал хүсэлт: таны бичсэн текст, нэр, холбоо барих мэдээлэл.
  • Техникийн мэдээлэл: IP хаяг, хөтчийн төрөл. IP хаягийг зөвхөн аюулгүй байдлын зорилгоор ашиглана.

2. Юунд ашигладаг вэ

  • Үйлчилгээ үзүүлэх: бүртгэл баталгаажуулах, суудал хуваарилах, танхим захиалах, сертификат олгох.
  • Төлбөр хүлээн авах. И-баримтыг манай нягтлан таны өгсөн төлөгчийн мэдээллээр олгоно.
  • Танд мэдэгдэл илгээх: захиалгын төлөв, сургалт эхлэх сануулга, шалгалтын мэдээлэл, санал хүсэлтийн хариу.
  • Аюулгүй байдал: зөвшөөрөлгүй хандалт, автомат халдлагаас хамгаалах.
  • Бид хувийн мэдээллийг сурталчилгааны зорилгоор гуравдагч этгээдэд зардаггүй.

3. Хэнд дамждаг вэ

  • QPay: төлбөр хийхэд шаардлагатай захиалгын дүн, дугаар.
  • И-мэйл, SMS илгээх үйлчилгээ үзүүлэгч: мэдэгдэл хүргэхэд шаардлагатай хаяг, дугаар.
  • ICDL, ITPEC, TOPCIT зэрэг олон улсын шалгалтын байгууллага: сертификат олгоход шаардлагатай хэмжээгээр.
  • Хуулиар шаардсан тохиолдолд эрх бүхий байгууллага.

4. Хадгалах хугацаа

  • Бүртгэлийн мэдээллийг таны данс идэвхтэй байх хугацаанд хадгална.
  • Төлбөрийн бүртгэл, төлөгчийн мэдээллийг санхүү, татварын хууль тогтоомжид заасан хугацаанд хадгална.
  • Сертификатын бүртгэлийг сертификат хүчинтэй эсэхийг шалгах боломжтой байлгах зорилгоор хадгална.

5. Күүки

  • itp_session: таныг нэвтэрсэн байдлаар хадгалах зайлшгүй күүки.
  • itp_authed: нэвтэрсэн эсэхийг харуулах туслах күүки.
  • NEXT_LOCALE, itp-theme: сонгосон хэл, харагдах байдлыг санана.
  • Эдгээр нь бүгд үйлчилгээг ажиллуулахад шаардлагатай. Бид сурталчилгааны болон хяналтын күүки ашигладаггүй.

6. Таны эрх

  • Өөрийн мэдээллийг порталын Профайл хэсгээс үзэж, засварлах.
  • Мэдээллээ устгуулах, ашиглалтыг хязгаарлуулах хүсэлтийг доорх хаягаар гаргах.
  • Бид хүсэлтэд хуулиар тогтоосон хугацаанд хариу өгнө.

7. Холбоо барих

  • Мэдээллийн технологийн үндэсний парк, Улаанбаатар-210646, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-49.
  • И-мэйл: info@itpark.mn
  • Утас: (+976) 11-327123