Үндсэн агуулга руу очих
ОЛОН УЛСЫН ЖИШИГТ НИЙЦСЭН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ПАРКИЙГ БҮТЭЭХЭД  ХАМТРАН АЖИЛЛАХ УРИЛГА
Мэдээ

IT Park mongoliaурилга2026 оны 10-р сарын 234 мин унших
Хуваалцах

📢 ОЛОН УЛСЫН ЖИШИГТ НИЙЦСЭН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ПАРКИЙГ БҮТЭЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА

✅ Мэдээллийн Технологийн Үндэсний Парк (МТҮП) нь олон улсын жишигт нийцсэн технологийн парк болон хөгжих, инновацын экосистемийг бэхжүүлэх зорилгоор үйл ажиллагаа, талбайн ашиглалтыг шинэчлэн зохион байгуулах концепцыг танилцуулж, төр, хувийн хэвшил, технологийн компаниуд, хөрөнгө оруулагчид болон холбогдох байгууллагуудыг хамтран ажиллахыг урьж байна.

💻 Энэхүү санаачилгын хүрээнд технологийн гарааны бизнес эрхлэгчид, судлаачид, оюутан залуус болон компаниудад санаагаа хөгжүүлэхээс эхлэн бүтээгдэхүүнээ турших, бизнесээ өргөжүүлэх, олон улсын зах зээлд нэвтрэх хүртэлх хөгжлийн үе шат бүрд шаардлагатай дэд бүтэц, үйлчилгээ, дэмжлэгийг нэг дор бүрдүүлэхээр зорьж байна.

📌 Шинэ концепцын хүрээнд дараах чиглэлүүдийг хөгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнд:
• Судалгаа, бизнес хөгжлийн төв (R&BD Center) – Судалгаа, хөгжүүлэлт болон бизнесийн өсөлтийг дэмжих
• Лаборатори – Технологийн туршилт, бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийх, инновацыг  дэмжих
• Контент хөгжүүлэх студи – Дижитал контент үйлдвэрлэл, хөгжүүлэлтийг дэмжих
• Хиймэл оюуны төв (AI Center) – Хиймэл оюуны технологийн хэрэглээ, туршилт, шийдлийн хөгжүүлэлтийг дэмжих
• Арга хэмжээний танхим – Технологийн форум, үзэсгэлэн, сургалт, уулзалт зохион байгуулах
• Хамтын оффис (Co-working Space) – Гарааны бизнес, технологийн компаниудад хамтран ажиллах таатай орчин бүрдүүлэх
• Хөрөнгө оруулагчдын болон виртуал бүсийн оффис – Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа, виртуал үйлчилгээг хөгжүүлэх
• Инкубатор – Гарааны бизнесийг бойжуулж, хөгжлийн дараагийн шатанд хүрэхэд дэмжлэг үзүүлэх
• Компаниудад зөвлөгөө өгөх – Бизнес хөгжүүлэлт, санхүү, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа, хууль эрх зүй болон зах зээлд нэвтрэх чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлэх
• Технологид тулгуурласан үйлчилгээний болон үндсэн чиг үүргийн хэсгүүд – МТҮП-ийн үндсэн үйл ажиллагаа болон үйлчилгээний талбай
• Технологийн түүхэн музей

📌 МТҮП нь энэхүү концепцыг бодит ажил хэрэг болгох хүрээнд байгууллага, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчид болон технологийн салбарын оролцогчдоос хамтын ажиллагааны саналыг нээлттэй хүлээн авч байна.

✅ Хамтран ажиллах сонирхолтой байгууллагууд хамтын ажиллагааны саналаа албан бичгээр ирүүлэх боломжтой бөгөөд концепцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцохыг урьж байна.

📌ТА БҮХЭН ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ ИЛГЭЭХДЭЭ:
1. Компанийн танилцуулга /Хувь хүн бол CV/
2. Хамтран ажиллах санал- Албан бичгээр /Хувь хүн бол өргөдлөөр/
3. Чадамж нөөцийг тодорхойлсон баримт бичиг
4. Холбоо барих мэдээллийг дэлгэрэнгүй үлдээх

📍 ХОЛБОО БАРИХ МЭДЭЭЛЭЛ
📧 И-мэйл: foreign.relation@itpark.mn
📞 Утас: 11-327123, 99271878, 99071278
🏢 Хаяг: Мэдээллийн технологийн үндэсний парк, 1-р давхар, 103 тоот
🌐 Веб сайт: https://www.itpark.mn/