🚀 AMD хиймэл оюуны судалгаа, хөгжүүлэлтийн World Labs компанийг ойролцоогоор 8.2 тэрбум ам.долларын хувьцааны хэлцлээр худалдан авахаар болсноо 9-р сарын 28-нд зарлалаа. World Labs-ийг хиймэл оюуны салбарын нэр хүндтэй судлаач, Стэнфордын их сургуулийн профессор Фэй-Фэй Ли удирддаг бөгөөд уг хэлцэл зохицуулагч байгууллагуудын зөвшөөрлөөс хамааран 2026 оны эцэс гэхэд дуусахаар төлөвлөгджээ. 📌 World Labs нь текст, зураг, дүрс бичлэгийн мэдээлэлд тулгуурлан харилцан үйлчлэлтэй гурван хэмжээст орчин бүтээх, бодит орчныг дижитал хэлбэрээр сэргээн байгуулах, виртуал орчинд туршилт хийх технологи хөгжүүлдэг. Үүнийг “орон зайн оюун ухаан” гэж нэрлэдэг бөгөөд хиймэл оюунд бодит орчин, биетүүдийн байрлал, хөдөлгөөн болон хоорондын хамаарлыг ойлгох чадвар олгоход чиглэдэг.
- Хэзээ2026.09.30, 12:00-19:00
- ХаанаМТҮП
- Багтаамж30 хүн
- Төлбөр300 000 ₮
Энэ арга хэмжээ болж өнгөрсөн. Зургийн цомог удахгүй нэмэгдэнэ.