МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ПАРКЫН ХАМТ ОЛОН

Сайн байна уу? Бүтээлч, нээлттэй ITPark-н албан ёсны веб хуудсанд тавтай морилно уу. ITPark нь Монгол улсын хэмжээнд төрийн зүгээс мэдээллийн технологи, инновацийг хөгжүүлэх эрхэм үүргийг хүлээсэн ААТҮГ юм. Манай бүтээлч хамт олон Монгол улсын Старт-Ап эко системийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахаар чармайн ажиллаж байна. Та сурагч, оюутан, мэргэжилтэн, инженер, эрдэмтэн, бизнесмен гээд хэн ч байсан бидний үүд хаалга нээлттэй бөгөөд бүтээлчээр хамтран ажиллана гэдгээ илэрхийлэхэд таатай байна. 2017 онд ITPark дэлхийн өндөр хөгжилтэй улс гүрнүүдийн технологийн хөгжлийг гүйцэх, зэрэгцэн алхах зорилгоор үйл ажиллагаандаа бодлогын томоохон шинэчлэлүүдийг хийсэн ба 21 аймаг 9 дүүргээ холбосон оюуны торгоны замыг бүтээн Монгол хүн бүрд энтрепренёр сэтгэлгээг таниулан нутагшуулахаар зориод байна. 10 жилийн дараа, 30 жилийн дараа Монгол улсын мэдээллийн технологи дэлхийн хаана байх вэ? Энэ асуултын хариултыг миний мэндчилгээг цаг гарган уншиж буй уншигч таны чин сэтгэл, өөдрөг тэмүүлэл өгөх юм. Монголчууд бид Оюу толгойгоо биш Оюун ухаанаа ухах цаг нэгэнтээ иржээ. Таны ажил үйлсэд амжилт хүсье.
ЗАХИРГАА УДИРДЛАГЫН ХЭЛТЭС

Мэдээлэл, технологийн үндэсний паркын захиргаа, удирдлагын хэлтэс нь Паркын өдөр тутмын хэвийн тасралтгүй үйл ажиллагаа явуулах нөхцлийг бүрдүүлэх үүднээс захиргаа, хөрөнгө санхүү, аж ахуй, хүний нөөцийн олон талын харилцааг зохицуулан ажиллаж байна. Бид бүтээлч, нээлттэй парк, эвсэг дотно хамт олныг бүрдүүлж бэхжүүлэхийн төлөө хүчин зүтгэж байгаадаа баяртай байна.
Монгол залуус дэлхийд үнэлэгдэж, монголын анхны мэдээллийн технологид суурилсан бизнесээр дэлхийн тэрбумтанг төрүүлэхэд арын албанд нь чармайн ажиллаж буй хамт олон юм.














ТӨСЛИЙН УДИРДЛАГА, СУРГАЛТ МАРКЕТИНГИЙН ХЭЛТЭС БОЛОН ИННОВАЦИ, ТЕХНОЛОГИ, СУДАЛГАА ХӨГЖҮҮЛЭЛТИЙН ХЭЛТЭС

Мэдээллийн технологийн хөгжлийг тодорхойлох үндэсний хэмжээний томоохон төслүүдийг хэрэгжүүлэх хэлтсийн нэгэн бүрэлдэхүүн хэсэг болон яваадаа би баяртай байдаг. Манай хэлтсийн хамт олон нэгэн гайхалтай чанар байдаг нь тэд бүгд үнэхээр бүтээлч залуус. Манай хэлтэс 2017 онд шинээр байгуулагдсан ба мэдээллийн технологийн боловсролыг Монгол улсын иргэн бүрт эзэмшүүлэх, салбарын хүний нөөцийн ур чадварыг төгөлдөржүүлэх, үндэсний хэмжээний томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэйгээр бид гар нийлэн ажиллаж байна. Монголчууд бид мэдээллийн технологид суурилсан бүтээлч шийдлээрээ дэлхийд гайхагдах цаг тун удахгүй гэдэгт би туйлын итгэлтэй байна.
Ирээдүйг зөгнөх хамгийн шилдэг арга бол түүнийг бүтээх юм.
Мэдээллийн технологийн хөгжлийг тодорхойлох үндэсний хэмжээний томоохон төслүүдийг хэрэгжүүлэх хэлтсийн нэгэн бүрэлдэхүүн хэсэг болон яваадаа би баяртай байдаг. Манай хэлтсийн хамт олон нэгэн гайхалтай чанар байдаг нь тэд бүгд үнэхээр бүтээлч залуус. Манай хэлтэс 2017 онд шинээр байгуулагдсан ба мэдээллийн технологийн боловсролыг Монгол улсын иргэн бүрт эзэмшүүлэх, салбарын хүний нөөцийн ур чадварыг төгөлдөржүүлэх, үндэсний хэмжээний томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй.
















