Алсын хараа

Экспортын баримжаатай, өндөр технологийн үйлдвэрлэлийг бий болгох замаар Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулах, мэдээлэл, технологи, инновацийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх бүс нутгийн хэмжээний парк болох.

Эрхэм зорилго

Төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагын хамтын ажиллагаанд суурилсан инновацийн тогтолцоог хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах өрсөлдөх чадвар бүхий үндэсний компаниудыг төлөвшүүлэх, мэдээллийн технологийн өндөр ур чадвартай боловсон хүчнийг хөгжүүлэхэд оршино.

Зорилтууд

  • Монгол Улсад мэдээллийн технологид суурилсан аюулгүй, найдвартай, дэвшилтэт нийгмийг бий болгоход энтрепренёр, гарааны компани, инкубаторын компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, чиглүүлэх, олон улсад өрсөлдөх чадвар бүхий компани, хүний нөөцийг бэлтгэх;

  • Хөдөлгөөнт холбооны технологид суурилсан агуулга хөгжүүлэгчдийг бэлтгэж, гадаад дотоодын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахад нь дэмжлэг үзүүлэх;

  • Төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагын мэдээлэл технологийн хүний нөөцийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, олон улсын жишигт нийцсэн ур чадвар, стандартын тогтолцоог бий болгох, хэрэгжүүлэх;

  • Дотоод, гадаадын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, төр, хувийн хэвшилтэй хамтран ажиллах хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах;

  • Мэдээлэл, технологийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах боломж бүхий таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, салбарын төвлөрөл бий болгох.