Мэдээлэл технологийн үндэсний паркын 35 дахь сонгон шалгаруулалтаар элсэн орсон инкубатор компаниудын хагас жилийн тайланд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөх ажлыг 10 хүний бүрэлдэхүүнтэй томилон зохион байгууллаа. Тус ажлын хэсгийн 2021 оны 03 сарын 04-ны өдрийн хуралдааны дүгнэлтээр “Сошиал маркетинг-Контент үйлдвэрлэл (Oculus development mongolia ХХК, “Virtual Reality-360 видео (Юникүе повер Теч ХХК), “Онлайн сургалт” IKCM ХХК-иуд 70-аас дээш хувийн амжилт үзүүлсэн тул цаашид мэдээллийн технологийн инкубаторын үйлчилгээг үргэлжлүүлэн авах боломжыг хангалаа. Бүх инкубатор компаниуддаа цаашдын ажилд нь амжилт хүсье.