Мэдээлэл технологийн үндэсний парк нь дараах ажлын байранд сонгон шалгаруулалт зарлалаа

Мэдээлэл технологийн үндэсний парк нь дараах ажлын байранд АЖИЛТАН шалгаруулж авна. 

Ажлын байр:

Инноваци, технологи, судалгаа хөгжүүлэлтийн хэлтсийн дарга

Гүйцэтгэх үндсэн үүрэг

1. Мэдээллийн технологи дээр суурилсан бизнес, инновацийг хөгжүүлэх бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх

2. Байгууллагын стратегийн хүрээнд хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх эх үүсвэрийг олох, бизнесийн шинэ бүтээгдэхүүн судлах, хэрэгжүүлэх

3. Мэдээллийн технологийн чиглэлээр эрдэм шинжилгээний лаборатори, материаллаг баазыг бэхжүүлэх

4. Бизнесийн төсөл, төлөвлөгөөг боловсруулах, төслийг удирдах, гүйцэтгэлд хяналт тавих

5. Мэдээллийн технологи болон инновацийн зөвлөх үйлчилгээний бодлогыг мэргэжлийн удирдлагаар хангах

6. Оюуны капиталыг бизнесийн эргэлтэнд оруулах төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, эрдэмтэд, судлаач багш, оюутнуудын судалгааны ажлын үр дүнг дэмжин урамшуулж ажиллах,

7. Инновацийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, технологи дамжуулах чиглэлд судалгааны хүрээлэн, их сургууль, аж үйлдвэртэй хамтын ажиллагааг хөгжүүлэх, дотоод нөөц боломжийг дайчлан ажиллах

8. Өндөр хөгжилтэй орнуудын инновацийн үйл ажиллагаа, арга туршлагатай танилцаж судлах, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтын ажиллагаа хөгжүүлэх

9. Хэлтсийн ажилчидад төлөвлөгөөний дагуу ажил үүргийн чиглэлээр нь үүрэг даалгавар өгөн хяналт шалгалтыг хийх


Ажлын байранд тавигдах шаардлага:

- Мэдээллийн технологи, Бизнес удирдлагаар баклавар болон түүнээс дээш зэрэгтэй.

- Мэргэшлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай

- Англи хэлний FCE, эсвэл CAE түвшний мэдлэгтэй

- MS Word, Excel, Power point, Project программуудыг эзэмшсэн.

- Удирдах ажил, албан тушаал хашиж байсан бол давуу тал болно.


Бүрдүүлэх материал:

  • Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/

  • Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар батлах/

  • Хоёр хувь цээж зураг

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл

  • Иргэний үнэмлэхний хуулбар

Нэмэлт мэдээлэл:

Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй ажил горилогчид:

  • "Мэдээлэл технологийн үндэсний парк”-ийн  байран дээр ирж анкет бөглөх

  • Эсвэл lhagvasurenb@itpark.mn хаягаар CV-resume илгээж болно.

Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчыг  ярилцлаганд урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.

Ажлын байрны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ажлын цагаар 321900, 99392820  утсаар холбогдоно уу.

Хаяг: Мэдээлэл, технологийн үндэсний парк, Монгол улс, Улаанбаатах хот-14200, Бага тойруу-49, Сүхбаатар дүүрэг

Мэдээлэл технологийн үндэсний парк-д Найрсаг хамт олон, өсч хөгжих боломжтой, цэвэрхэн тав тухтай ажлын байр таныг хүлээж байна.