Adobe компани Flash технологио албан ёсоор устгаж байна

2020 оны арванхоёрдугаар сарын 31-нээр тасалбар болгон Adobe компани Flash технологио албан ёсоор устгаж байна.

Тус компани гурван жилийн өмнөөс энэ тухай зарлаж, Flash технологи ашигладаг мэргэжилтнүүдийг өөр платформ руу шилжих боломж олгосон юм.

2021 оноос эхлэн Adobe компани Flash Player-ийн засвар үйлчилгээ, шинэчлэлтийг зогсоож, 2021 оны нэгдүгээр сарын 12-ны өдрөөс эхэн Flash Player-ээр ямар ч контентыг тоглуулахгүй болох гэнэ.

Улмаар Adobe компани системийн аюулгүй байдлаа хангах үүднээс Flash Player-ийг компьютерээсээ устгахыг хүмүүст анхааруулж байна.

Тус компаниас Windows болон Mac системтэй компьютерүүд дээр Flash Player-ийг хэрхэн устгах зөвлөгөөг гаргажээ. Компьютерын үйлдлийн системээс үл хамааран дижитал контентыг төхөөрөмж бүрт тоглуулдаг байхаар 1996 онд анх бүтээгдэж байсан технологи ийнхүү устан алга болж байна.

Flash технологийг зах зээлээс шахахад Apple, Google компаниудын эхлүүлсэн ухаалаг гар утасны хувьсгал гол нөлөө үзүүлсэн юм.

 

Эх сурвалж: https://ikon.mn/n/2368