Мэдээлэл, технологийн үндэсний парк цахимаар ажиллаж байна

ICDL ОУ-ын шалгалт:

Мэдээлэл, технологийн үндэсний парк нь 2020 оны 12 сарын 09-ний өдөр ОУ-ын компьютерын хэрэглээний гэрчилгээ олгох шалгалт (ICDL)-ын Ази дахь төв байгууллага болох Сингапур улсын “ICDL Asia”-ийн төлөөлөгчидтэй онлайн хурлыг  амжилттай зохион байгууллаа.

Хурлаар ICDL шалгалтын үйл ажиллагааг  олонд  таниулах, эрчимжүүлэх, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, одоо цаг үед тулгараад буй ”Ковид-19” цар тахлын үед тус шалгалтыг хэрхэн зохион байгуулах талаар асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ. Мөн “ICDL Asia”-ийн төлөөлөгчид 2021 онд Монгол улсад хүрэлцэн ирж ICDL шалгалтыг танилцуулах уулзалт, семинар зохион байгуулах боломжтойгоо албан ёсоор мэдэгдлээ.

ICDL шалгалтыг эзэмшсэн мэргэжил, ажиллаж, суралцаж буй салбар хамаарахгүйгээр хүн бүр өгөх боломжтой бөгөөд тус шалгалтыг өгснөөр дэлхийн 159 улсад хүлээн зөвшөөрөгдөх гэрчилгээ гардан авах юм. Удахгүй та бүхэнтэйгээ ICDL шалгалтаараа уулзах болно.

Шалгалтын бүртгэлийн хугацаа: 2020.12.01-2020.12.25

Шалгалтад бүртгүүлэх холбоос: www.itpark.mn/icdl

Дэлгэрэнгүй мэдээллийг: http://icdl.itpark.mn/ болон 11-327123 утаснаас авна уу.

Төсөл, хөтөлбөр:

Мэдээлэл, технологийн үндэсний парк нь Старсофт ХХК-тай хамтран Азийн хөгжлийн банкнаас зарлагдсан “IT firm to develop online platform for ITPD” төсөл дээр хамтран ажиллахаар болсон. Төсөл нь 2021 оны турш үргэлжлэх бөгөөд төслийн багийн гишүүд 2020.12.10-ний өдөр онлайнаар хуралдан цаашид хийх ажлын төлөвлөгөөгөө ярилцлаа.

Инкубатор:

Мэдээллийн технологийн үндэсний паркын захирлын 2020 оны 12 сарын 08 өдрийн 1А-59  тоот тушаалаар инкубаторын 33, 34, 37 дахь сонгон шалгаруулалтаар элсэн орсон компаниудын хагас жилийн тайланд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөх ажлыг 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр томилон зохион  байгууллаа.

Тус ажлын хэсгийн 2020 оны 12 сарын 10-ны өдрийн хуралдааны дүгнэлтээр “Прайм технологи солюшн ХХК”, “Хаштаг ста ХХК”, “Эсрэйсофт ХХК”, “Зэвтроник ХХК”, “Сим Бионикс ХХК”-иуд 70-аас дээш хувийн амжилт үзүүлсэн тул цаашид мэдээллийн технологийн инкубаторын үйлчилгээг үргэлжлүүлэн авах боломжийг хангалаа.

Мөн Ай ти эксперт ХХК нь МТҮП-н инкубаторыг амжилттай төгслөө. Цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.