“КОВИД-19 ба инновацийн тогтвортой хөгжил” семинар яг одоо онлайнаар амжилттай явагдаж байна

БНСУ-ын ИННОПОЛИС байгууллагаас зохион байгуулж буй “КОВИД-19 ба инновацийн тогтвортой хөгжил” семинар яг одоо онлайнаар амжилттай явагдаж байна. 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хөтөлбөрийн дагуу Солонгосын инновацийн сангийн ерөнхийлөгч YangSung Kwang семинарыг нээж үг хэлсний дараа UNESCO-ын ассистант ерөнхий захирал Shamila NAIR-BEDOUELLE, Солонгос улсын Даежон хотын захирагч Myungsoo Kim, Филиппин улсын шинжлэх ухаан технологийн яамны газрын дарга Fortunato T. De La Pena, Колумб улсын Палмир хотын захирагч Oscar Escobar болон Мэдээллийн Технологийн Үндэсний Паркийн захирал Э.Цогтгэрэл нар дүрс бичлэгээр мэндчилгээ дэвшүүлэв. Үүний дараа Солонгос болон дэлхийн улс орнуудын их сургууль болон төрийн байгууллага, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн төлөөллүүд КОВИД-19 өвчнийг хэрхэн хяналтад байлгах, мөн нийгэм эдийн засгийн тогтвортой байдлыг цаашид яаж хадгалж үлдэх талаар танилцуулга болон хэлэлцүүлэг хийнэ.