“КОВИД-19 ба Инновацийн тогтвортой байдал" сэдвээр олон улсын семинарыг зохион байгуулагдах гэж байна

2020 оны 11-р сарын 24, 25, 26-ны өдрүүдэд БНСУ-ын Инновацийн кластер буюу “ИННОПОЛИС” байгууллагаас “КОВИД-19 ба Инновацийн тогтвортой байдал" сэдвээр олон улсын семинарыг зохион байгуулах гэж байна.
Семинарт Солонгос болон дэлхийн улс орнуудын томоохон их сургуулиуд, шинжлэх ухааны паркын төлөөллүүд оролцох бөгөөд корона вирустай хэрхэн тэмцэх, нийгэм эдийн засгийн байдлыг хэрхэн тэнцвэртэйгээр цаашид авч явах гэсэн сэдвээр илтгэл, болон хэлэлцүүлэг хийх юм.
Тус семинарт МТҮП-аас захирал Э.Цогтгэрэл мэндчилгээ дэвшүүлэхээс гадна П.Наранцэцэг, Н.Мөнхбаяр, Ч.Сувд нар оролцоно