МТ-ийн инженерийн шалгалтанд тэнцэгчид гэрчилгээгээ гардан авлаа

Мэдээлэл, технологийн үндэсний парк (МТҮП) нь Азийн орнуудын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл /ITPEC/-тэй хамтран “Мэдээллийн технологийн инженерийн шалгалт”-ыг 29 дэх удаагаа 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдөр амжилттай зохион байгуулсан билээ.

Тус шалгалтанд нийт 24 шалгуулагч хамрагдсанаас 8 шалгуулагч нь амжилттай дүн үзүүлэн тэнцсэн бөгөөд МТҮП-ийн захирал Э.Цогтгэрэл тэнцэгчдэд Азийн 12 оронд хүлээн зөвшөөрөгдөх гэрчилгээг гардууллаа.

Энэ жилийн шалгалтын хувьд хэдийгээр улс оронд COVID-19 цар тахал тархаад байсан ч гэсэн МТҮП нь Улсын онцгой комисс болон холбогдох байгууллагуудын заавар удирдамжийн дагуу шалгалтыг ямар нэгэн зөрчилгүй зохион байгуулсан.

Ингээд нийт тэнцэгчиддээ баяр хүргэе.

Жич: Дараагийн шалгалт 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдах бөгөөд шалгалтанд бэлтгэх сургалт 2020 оны 09 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 16-ны хооронд МТҮП дээр зохион байгуулагдах бөгөөд шалгалт, сургалтын бүртгэл нээгдсэнийг мэдэгдье.

Шалгалтанд бүртгүүлэх: http://itpark.mn/itee/web/index.php