Мэдээллийн технологийн инкубаторын компаниудын хагас жилийн тайланд хяналт шинжилгээ хийж, үнэлгээ өгөх ажлыг зохион байгууллаа

Мэдээлэл, технологийн үндэсний паркын захирлын 2020 оны 08 сарын 25-ний өдрийн 1а-35 тоот тушаалаар инкубаторын 35 дах сонгон шалгаруулалтаар элсэн орсон "Юникүе Повер Теч" ХХК, "Окулус Девелопмент ХХК", "Ай Кэй Си Эм ХХК”-ниудын хагас жилийн тайланд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөх ажлыг 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр томилон зохион байгууллаа.

Тус ажлын хэсгийн 2020 оны 08 сарын 28-ны өдрийн шүүгчдийн үнэлгээ болон хуралдааны шийдвэрээр "Юникүе Повер Теч" ХХК, "Окулус Девелопмент ХХК", "Ай Кэй Си Эм ХХК”--иуд нь 70-аас дээш хувийн амжилт үзүүлсэн тул цаашид мэдээллийн технологийн инкубаторын үйлчилгээг үргэлжлүүлэн авах боломжийг хангасан байна.

Хагас жилийн ажлаа амжилттай тайлагнаж, инкубаторын үйлчилгээг үргэлжлүүлэн авах боломжтой болсон компаниуддаа баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье.