Бизнес инкубаторын 38, 39 дэх элсэлтийн дүн гарлаа.

Мэдээлэл технологийн бизнес инкубаторын 38, 39 /ахисан түвшин/ дэх элсэлтийн сонгон шалгаруулалт 2020.08.26 -ны өдөр МТҮП-ын 217 тоотод болж өндөрлөлөө. 

Үндсэн инкубаторын элсэлтэнд нийт 3 компани, 1 баг, 2 иргэн материалаа бүрдүүлж өглөө. Мөн ахисан түвшний инкубаторт 2 компани сонгон шалгаруулалтанд оролцсон.

Шалгууралтанд оролцогчдын материалыг 2020 оны 7-р сарын 20-иос 2020 оны 8-р сарын 20 -ны өдрүүдэд хүлээн авч эх материалуудыг шалгаруулалтын өдөр болох 8-р сарын 26-ны өдөр ажлын хэсгийн өмнө нээж танилцуулав. Инкубаторын үйл ажиллагааны журмын 4.1-р заалтанд заасны дагуу МТҮП-ын Захирлын шийдвэрээр баталсан ажлын хэсэг дараах 5 үндсэн шалгуур үзүүлэлтээр шалгаруулж, нэгдсэн дүнг тавилаа. Үүнд: 

  • Шинэлэг бүтээлч санаа
  • Хэрэгжүүлэх боломжтой оновчтой шийдэл 
  • Эдийн засгийн үр ашиг 
  • Удирдлагын болон мэргэжлийн ур чадвар 
  • Үйл ажиллагааны төлөвлөгөө 

Сонгон шалгаруулалтын үндсэн инкубаторт “Женесис ХХК”, “Colors баг”, “иргэн Т.Амарзаяа”, “иргэн Д.Түмэндэмбэрэл” нар, ахисан түвшний инкубаторт “Марчаахай ХХК”, “Майтеч ХХК”-иуд шалгуур үзүүлэлтүүдийг хангаж инкубаторт элсэн орох болзлыг хангалаа. 

Та бүхэнд амжилт хүсье.