Инстаграмаас Фэйсбүүкийн найзуудтайгаа харилцах боломжтой болно

Инстаграм iOS болон Android үйлдлийн системтэй гар утас дээрх аппликейшндаа шинэчлэл хийжээ. Үүнд илүү олон emoji нэмэгдэж, өнгөлөг болсноос гадна инстаграмаас фейсбүүкийнхээ найзуудтайгаа шууд холбогдох туршилтыг хийж байгаа аж.

Инстаграм аппликейшныг шинэчилсний дараа зурвас хэсэгт фейсбүүк мессенжерийн лого үүснэ. Гэхдээ энэ өөрчлөлт нь хараахан нийтэд хүрээгүй, туршилтын хугацаандаа явж буй ба олон төрлийн аппикейшн ашигладаг хэрэглэгчдийн хэрэглээг хялбарчлах зорилготой.

Үүнд мөн Apple компанийн imessage нэгдэхээр бэлтгэж байна. Фейсбүүкээс энэ талаар "зөвхөн туршилтын хугацаандаа явж байгаа, цаашид өөр олон улсад туршиж, нэвтрүүлэхээр төлөвлөөд байна" гэжээ.

Эх сурвалж: TheVerge