Элон Маскийн сансарт хөөргөсөн хиймэл дагуулууд ашгаа өгч эхэлжээ

Гарааны бизнесээс дэлхийн технологийн магнат болтлоо хөгжиж чадсан, тэрбумтан Илон Маск хүн төрөлхтнийг Ангараг гарагт хүргэх мөрөөдөлтэй нэгэн. Түүний "Space X" компани 500 саяас нэг тэрбум ам.долларын санхүүжилт авах талаар хэлэлцээрийг хийж байна.

Хэрэв нэг тэрбум ам.долларын санхүүжилт нэмж авах юм бол “Space Х”-ын зах зээлийн үнэлгээ 44 тэрбум ам.долларт хүрэх юм. “Space X” нэмэлт санхүүжилтийн хөрөнгөөр Starlink-ийн үйл ажиллагаа эхлүүлэх ба Starship болон “Superheavy booster” гэх дэлхийн хамгийн том сансар руу хөөргөх пуужингуудын дэлхийг тойрох туршилтуудыг хийх юм. Starlink пуужингаар дамжуулж нэг их наяд ам.долларын зах зээлд хиймэл дагуулыг сансарт байршуулах болон дэлхийд эргэн авчрах салбар руу орно хэмээн төлөвлөж байгаа юм. "Space X" нийт 450 хиймэл дагуул сансарт хөөргөөд байгаа ба энэ жилээс эхэлж ашигтай ажиллаж эхэлсэн юм.  

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин