2020 оны хаврын Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын дүн гарлаа.

Азийн орнуудын Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл (ITPEC)-ийн 2020 оны хаврын шалгалт 6 сарын 28-ны өдөр 29 дэх удаагаа амжилттай зохион байгуулагдсан билээ.

Шалгалт нь Мэдээллийн технологийн паспорт шалгалт (МТПШ), Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалт (МТИСШ) гэсэн 2 ангиллаар зохион байгуулагдсан бөгөөд эдгээр шалгалтуудад 26 хүн бүртгүүлснээс МТПШ-нд 6 шалгуулагч, МТИСШ-нд 18 шалгуулагч тус тус оролцов.

Шалгалтын дүнгээр МТПШ-нд 6 шалгуулагч буюу нийт шалгуулагчдын 100%, МТИСШ-нд 2 шалгуулагч буюу нийт шалгуулагчдын 11,1% нь амжилттай дүн үзүүлж тэнцлээ.

Шалгуулагчдын амжилтын хувийг шалгалт тус бүрээр үзүүлбэл:

МТПШ-ын амжилтын хувь

МТПШ

Шалгуулагчдын тоо

Амжилттай шалгуулагчид

Өглөөний шалгалт

6

6

100%

 

МТИСШ-ын амжилтын хувь

МТИСШ

Шалгуулагчдын тоо

Амжилттай шалгуулагчид

Өглөөний шалгалт буюу мэдлэгийн шалгалт

18

2

11,1%

Өдрийн шалгалт буюу ур чадварын шалгалт

18

4

22,2%

Ерөнхий дүн

18

2

11,1%

 

Шалгуулагч нь МТИСШ-ын өглөөний болон өдрийн шалгалтын аль нэгэнд нь тэнцсэн тохиолдолд нэг жилийн дотор зөвхөн тэнцээгүй шалгалтаа дахин өгөх боломжтой бөгөөд хэрвээ амжилттай дүн үзүүлбэл тухайн шалгуулагчийг шалгалтад тэнцсэнд тооцдог журамтай. (Шалгалтын журмын дагуу шалгалтын төлбөрийг бүтэн төлнө)

Шалгалтын дүнг эндээс харна уу.

2020 оны хаврын МТПШ-нд тэнцсэн шалгуулагчид /Шалгалтын оноогоор эрэмбэлэв/

Овог

Нэр

Байгууллага

1

Галбадрах

Энхманлай

Хувиараа

2

Ганболд

Хүрэлтулга

Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын 2-р хэлтэс

3

Цэдэвсүрэн

Гансумъяа

МУИС-ХШУИС, оюутан

4

Бадамсүрэн

Мөнхцэцэг

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ

5

Идэрчулуун

Занабазар

ШУТИС МХТС, оюутан

6

Мягмаршагдар

Дашдэмбэрэл

МУИС-ХШУИС, оюутан

 

2020 оны хаврын МТИСШ-нд тэнцсэн шалгуулагчид /Шалгалтын оноогоор эрэмбэлэв/

Овог

Нэр

Байгууллага

1

Чинзориг

Бүжинлхам

Хувиараа

2

Хадбаатар

Энэрэл

ШУТИС