Монголд анх удаа ХАСКЕЛЛ хэлний урт хугацааны сургалтыг зохион байгуулж эхэллээ

Мэдээлэл, технологийн үндэсний парк, Нийслэлийн Мэдээлэл технологийн газар, Монголын Криптовалют ба Блокчэйн Технологийн холбоо болон Старт апп Монголиа нар хамтран Монголд анх удаа “ХАСКЕЛЛ” програмчлалын хэлний сургалтыг амжилттай эхлүүллээ. Сургалтыг Дэлхийн шилдэгт тооцогдох АНУ-ын блокчэйн хөгжүүлэгч INPUT OUTPUT компанийн сургагч багш нар заах бөгөөд 270 гаруй инженер болон хөгжүүлэгчдээс болзол хангасан 25 суралцагчийг сонгон шалгаруулж үнэ төлбөргүй суралцах эрхийг олгосон юм. Сургалт нь онлайнаар зохион байгуулагдах бөгөөд амжилттай суралцсан суралцагчид нь АНУ-ын Мэдээлэл, технологийн компанид ажиллах эрхтэйгээс гадна сүүлийн үед шинээр нэвтэрч буй програмчлалын хэлний мэдлэгтэй болж байгаа юм. Ингээд нийт суралцагчиддаа амжилт хүсье.