Мэдээллийн технологийн инкубаторын 33, 34 дэх элсэлтээр элссэн компаниудын хагас жилийн тайланд хяналт шинжилгээ хийж, үнэлгээ өгөх ажлыг зохион байгууллаа.

Мэдээлэл технологийн үндэсний паркын захирлын 2020 оны 06 сарын 25 өдрийн 1а-31 тоот тушаалаар инкубаторын 33,34 дэх сонгон шалгаруулалтаар элсэн орсон "Зэвтроник ХХК", "Гранд Ай Ти  ХХК", "Сим бионикс ХХК", "Ай Ти Экспэртс ХХК"-иудын хагас жилийн тайланд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөх ажлыг 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр томилон зохион байгууллаа.

Тус ажлын хэсгийн 2020 оны 06 сарын 26-ны өдрийн шүүгчдийн үнэлгээ болон хуралдааны шийдвэрээр "Зэвтроник ХХК", "Гранд Ай Ти  ХХК", "Сим бионикс ХХК", "Ай Ти Экспэртс ХХК"-иуд нь 70-аас дээш хувийн амжилт үзүүлсэн тул цаашид мэдээллийн технологийн инкубаторын үйлчилгээг үргэлжлүүлэн авах боломжийг хангасан байна.

Хагас жилийн ажлаа амжилттай тайлагнаж, инкубаторын үйлчилгээг үргэлжлүүлэн авах боломжтой болсон компаниуддаа баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье.