ВИДЕО: Үнэ цэнийг бүтээх аргачлал хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Хүн төрөлхтний түүхэнд үнэ цэнэ бүтээгдэж буй аргачлал ямар хурдтай өөрчлөгдөж байгаа нь бидний амьдралд анзаарагдсаар...   

Иймд аж үйлдвэрийн хувьсгалууд ба түүнээс улбаатай нийгмийн өөрчлөлтүүдийн талаар энэ удаагийн бичлэгээрээ хуваалцаж байна. 

ВИДЕО: Үнэ цэнийг бүтээх аргачлал хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Дээрх бичлэгээс олж авах ёстой ойлголтууд: 

  • Аж үйлдвэрийн хувьсгал гарахаас өмнө үнэ цэнийг бүтээхэд зөвхөн хөдөлмөр хангалттай байв. (Value= Labor) Өөрөөр хэлбэл, том үнэ цэнийг бүтээхийн тулд олон хүнийг ажиллуулахаас өөр арга байгаагүй. Гэвч эцэстээ энэ байдал нь боолын нийгмийг бий болгосон хэрэг. 
     
  • Аж үйлдвэрийн I хувьсгал 1765-1870 онд гарсан бөгөөд энэ үеэс хөдөлмөр дээр капитал буюу хөрөнгө нэмэгдэж үнэ цэнийг бүтээх болжээ. (Value = Capital x Labor) Тухайн үед дэлхий дээр томоохон үйлдвэрүүд бий болсон төдийгүй үйлдвэрүүдийг барихад хөрөнгө оруулалт хамгийн чухал байсан хэрэг. Нөгөө талаар хөрөнгө зарж их ажилчин авч ажиллуулах чинээгээр тухайн газрын үнэ цэнэ нэмэгдсэн хэрэг.
     
  • Аж үйлдвэрийн I хувьсгал нь боолуудыг чөлөөлсөн гэдгийг мартаж болохгүй. Энэ үед үнэ цэнийг ихээр бий болгохын тулд хүмүүсийг олон цагаар бага цалин өгч ажиллуулдаг байсан нь нийгмийн зөрчилдөөн эсэргүүцлийг ихээр бий болгож байв.
     
  • Аж үйлдвэрийн II хувьсгал 1870-1969 оны үед гарснаар хүмүүсийн цалин өсөж эхэлсэн. Учир нь энэ үед үнэ цэнийг бүтээхэд хөрөнгө болон ухаалгаар ажиллах явдал нь  чухал болсон цаг байв. Value= Capital x (Labor + Intelligence) Тухайлбал, 1914 оны үед хүн өдөрт найман цаг ажилладаг болсон бөгөөд Ford introduces гэхэд өрсөлдөгчдөөсөө 2-4 дахин их цалин /ойролцоогоор $5/ өгч байсан нь тод жишээ болон үлджээ.
  • Аж үйлдвэрийн III хувьсгал 1969 оноос хойш өнөөдрийг хүртэл үргэлжилж буй. Энэ үеэс хүмүүс оффист ажиллаж, технологитой харьцаж эхэлсэн төдийгүй үнэ цэнийг ур ухаан, хөрөнгө, хөдөлмөрөөр бүтээдэг болов. Value= Intelligence x Capital x Labor

  • Харин өнөөдөр Аж үйлдвэрийн IV хувьсгалын эрэн ирсэн бөгөөд Value= Intelligence x Capital буюу ур ухаан хөрөнгийг хослуулсан томьёогоор үнэ цэнийг бүтээж эхэллээ.  Ингэснээр ажлыг хүн хийдэг ойлголтыг үгүйсгэж серверүүд, роботууд ажиллуулж буй компаниуд олноор төрөн гарч байна.
  • Өнөөдөр IV хувьсгал руу дээрх томьёогоор орж тэргүүлж буй газрууд нь Microsoft, Google, Amazon, Facebook, Alibaba, Tencent зэрэг компаниуд байна. 

  • Value= Intelligence x Capital томьёогоор бизнес чинь явж байгаа бол ирээдүйтэй бизнес хэмээн харж болно. 

эх сурвалж >> https://ikon.mn/opinion/1u8k