Санхүүгийн шинжээч ажилд урьж байна

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Санхүүгийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж, үйл ажиллагааны болон санхүүгийн нөхцөл байдалд үнэлэлт өгөх; санхүүжилт болон хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтад шаардагдах тайлан дүгнэлт бэлтгэх, төсөв төлөвлөгөө боловсруулах

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Санхүү, менежментийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Холбогдох судалгаа, шинжилгээ, дүгнэлт гаргах, мэдээллийг боловсруулах, тайлагнах чадвартай
  • Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай, бие даан ажиллах чадвартай
  • Багаар ажиллах болон сурч хөгжих хүсэл эрмэлзэлтэй
  • Цаашид тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой

Нэмэлт мэдээлэл

hr@itpark.mn хаягаар дэлгэрэнгүй анкет болон CV -гээ 2020.03.23 -ны дотор илгээнэ үү.

Холбоо барих

Хаяг Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу-49, МТҮП-ын байр, 222 тоот, Утасны дугаар 11-327123