Мэдээлэл технологийн үндэсний паркын 36 дах “ахисан түвшний” инкубаторын элсэлт зарлагдлаа

МТҮП-ын Ахисан түвшний  инкубаторт Мэдээлэл, технологид суурилсан бизнес эрхлэгч компаниудыг элсэлтэнд урьж байна.

Ахисан түвшин”-ийн инкубаторын зорилго нь  санхүүгийн болон үйл ажиллагааны хувьд тогтворжсон, мэдээлэл, технологийн   салбарт шинэ дэвшилтэт санааг бүтээгдэхүүн үйлчилгээ болгон хувиргах, шинэ хэрэгцээг эрж олох, шинэ  технологид суурилсан бизнесийг хөгжүүлэхээр байгуулагдаад, гадаадын зах зээлд өрсөлдөхөд  дэмжлэг туслалцаа шаардлагатай компанид ажлын таатай орчин, менежментийн дэмжлэг туслалцаа үзүүлэх замаар тэднийг олон улсад өрсөлдөх чадвартай болгон өсгөн бойжуулахад оршино.

   ТАВИГДАХ ШААРДЛАГА 

  • Мэдээлэл, технологийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж байна
  • Инкубаторт дэмжлэг авах хугацаандаа мөрдөх, 1 жил тутмын үйл ажиллагаанд нь хяналт тавих бололцоо бүхий бизнес төлөвлөгөөтэй байх
  • Компанийн ажилчид мэргэжлээрээ мэргэшсэн түвшний  англи хэлний мэдлэгтэй байх
  • Компани нь сүүлийн нэг жилийн баталгаажсан санхүүгийн тайлан тэнцэл (Улсад 30,000.000 төгрөг буюу түүнээс дээш татвар төлсөн байх)

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  • Ахисан түвшний  инкубаторт элсэхийг хүссэн өргөдөл (МТҮП-аас гаргасан маягтын дагуу)
  • Компаний танилцуулга
  • Бизнес төлөвлөгөө, төсөл
  • Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, ААН-ын дүрэм
  • Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  • Диплом, хуулбарын хамт
  • Бүртгэлийн хураамж (250.000₮, голомт банкны 1102099876 дансанд төлөх ба баримтыг хавсаргах, гүйлгээний утга дээр компаний нэр болон утасны дугаар бичих)

Элсэлтийн материал хүлээн авах

2020 оны 3 дүгээр сарын 16–наас 20-н хүртэл МТҮП-ын 222 тоотод хүлээн авна. (08:30-17:30)

Энд дарж ахисан түвшний инкубаторын журамтай танилцана уу!

Ахисан түвшний инкубаторын элсэлтэнд энд дарж цахимаар бүртгүүлнэ үү!

Сонгон шалгаруулалт

2020 оны 03 дүгээр сарын 25-нд 10 цагаас МТҮП-ын 302 тоот танхимд болно.

Холбоо барих:88015840, 99621000, 318044
Монгол улс, Улаанбаатар- 14200 Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-49 Мэдээллийн технологийн үндэсний парк