“Top Gun Training-2020” хөтөлбөр 5 дахь удаагаа Япон улсад зохион байгуулагдаж байна

Япон улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам болон Мэдээллийн технологийг дэмжих агентлаг (IPA) хамтран “Top Gun Training” хөтөлбөрийг 5 дахь удаагаа Япон улсын нийслэл Токио хотноо зохион байгуулдаж байна.

Уг хөтөлбөрт Азийн орнуудын МТ-ийн инженерийн шалгалтын зөвлөл (ITPEC)-ийн гишүүн орнуудаас мэдлэг чадвараараа шалгарсан шилдэг залуус оролцдог уламжлалтай юм. Хөтөлбөрт МТ-ийн инженерийн шалгалтанд хамгийн өндөр оноогоор тэнцсэн 2 оролцогч оролцох эрхтэй бөгөөд 10 хоногийн турш Япон улсын МТ-ийн хөгжил, бодлого, түүх соёлтой танилцах, Мэдээллийн технологиороо тэргүүлэгч компаниудын үйл ажиллагаа, хэв маяг, судалгаа, хөгжүүлэлтийн талаар туршлага судлах, төслийн менежментийн сургалтанд хамрагдах, цаашилбал Азийн орнуудад танилын хүрээгээ тэлэх, хамтын ажилллагаагаа эхлүүлэх боломжтой юм.

Энэ удаагийн хөтөлбөр нь 2020 оны 2 сарын 24-өөс 3 сарын 06-ний хооронд нийт 10 хоногийн турш үргэлжилж буй бөгөөд Монгол, Япон, Тайланд, Бангладеш, Вьетнам, Филлипин, Мьянмар зэрэг 7 орноос шилэгдэж ирсэн шилдэг 12 оролцогч оролцож байна.  Уг хөтөлбөрт Монгол улсаа төлөөлж 2019 оны шалгалтанд тэнцсэн МУИС-ХШУИС-ийн 4-р дамжааны оюутан Л.Гүегмөнх, Э.Түвшинцэнгүүн нар оролцож байгаа.

Ташрамд дурдахад энэхүү хөтөлбөрт оролцогчдын бүх зардлыг Япон улсаас хариуцдаг бөгөөд хэрвээ та ирэх жилийн “Top Gun Training” хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл 2020 оны 04 сарын 26-ны өдөр МТҮП дээр зохион байгуулагдах МТ-ийн инженерийн шалгалтаа өгөөд хамгийн өндөр оноогоор тэнцэхэд л хангалттай юм.

Оролцогчдын аялалын хөтөлбөрөөс сонирхуулбал:

2020.02.25-ны өдөр

Япон улсын аж үйлдвэрийн байдалтай танилцах

2020.02.26-ны өдөр

Япон улсын компьютер програм хангамжийн зөвлөлтэй уулзах

“TOSHIBA Fuchu” цогцолборт зочлох

2020.02.27-ны өдөр

“Digital Gate” болон “Agile Development” төвөөр танилцах аялал хийх

Motion Capture студийн үйл ажиллагаатай танилцах

2020.02.28-ны өдөр

Fujitsu лабораторийн үйл ажиллагаатай танилцах

2020.03.02

Японы цахилгаан холбооны төв болон HITACHI Innovation төвийн үйл ажиллагаатай танилцах

Японы түүх, соёлын музей, Dome театр болон Асимо роботын үзүүлбэрийг үзэх

2020.03.03

Төслийн менежментийн сургалт

2020.03.04

Төслийн менежментийн сургалт

2020.03.05

Хаалтын ажиллагаа