МТҮП нь Олон улсын компютерийн хэрэглээний гэрчилгээ” олгох шалгалтыг амжилттай зохион байгууллаа

МТҮП нь “Олон улсын компютерийн хэрэглээний гэрчилгээ” олгох шалгалтыг (ICDL) авах албан ёсны эрх бүхий байгууллага бөгөөд энэ удаа 2019 оны 12 сард шалгалтыг амжилттай зохион байгуулж шалгалтад албан байгууллага, хувь хүмүүс нийт 20 гаруй шалгуулагч оролцлоо.

Энэхүү шалгалт нь олон улсын стандартын шалгуур үзүүлэлтэнд суурилсан хамгийн сүүлийн үеийн мэдээллийн технологи, компьютерийн хэрэглээний ур чадвар, мэдлэг, практикийг үнэлдэг шалгалт юм.

Энэ удаагийн шалгалтад МУИС-Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн II дамжааны оюутан Ундрах овогтой Чингүн нь “Вэб бэлтгэх, ашиглах” чиглэлээр амжилттай өгч олон улсын шалгалтын гэрчилгээг хүлээн авлаа. 

2020 онд МТҮП нь улирал тутамд шалгалтыг зохион байгуулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг манай албан ёсны хуудас болох www.itpark.mn хаягруу нэвтрэн орж харна уу.