ИНКУБАТОРЫН 35 ДАХЬ ЭЛСЭЛТЭД ЗОРИУЛСАН ТАНИЛЦУУЛГА СЕМИНАРЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

МТҮП-ын “Инкубаторын элсэлт”-ийн сонгон шалгаруулалт 2020.01.14-нд зохион байгуулагдахаар товлогдсон бөгөөд элсэхийг хүсэгчдэд зориулсан танилцуулга семинарыг өнөөдөр буюу 2020.01.10-ны өдөр МТҮП-ын 211 тоот танхимд зохион байгууллаа.

Уг танилцуулга семинарт иргэн, баг, компаний нийт 25 оролцогч хамрагдсан бөгөөд инкубаторын үйл ажиллагаа, түүнд холбогдох журам, сонгон шалгаруулалтын үйл явц зэрэг дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцсан.

Хүрэлцэн ирсэн залуустаа сонгон шалгаруулалтад нь АМЖИЛТ ХҮСЬЕ.

ЖичЭлсэлтийн материалыг 2020.01.13-ны 08:00-17:30 цагийн хооронд МТҮП-ын 222 тоотод хүлээн авна.

Сонгон шалгаруулалт: 2020.01.14-нд МТҮП-ын 211 тоот танхимд 10:00 цагаас эхлэнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг 88020544 дугаараас лавлана уу.