Олон улсын шалгалтуудын хуваарь гарлаа

Мэдээлэл, Технологийн үндэсний паркаас 2020 онд зохион байгуулагдах ОУ-ын шалгалтуудын хуваарь гарлаа. 

  1. Мэдээллийн технологийн инженерийн шалгалт (МТИШ)

Мэдээллийн технологийн инженерийн шалгалт (МТИШ) нь жилд 2 удаа буюу 4 болон 10 дугаар саруудад зохион байгуулагддаг бөгөөд шалгалтад бэлтгэх сургалтуудыг шалгалт эхлэхээс 1 сарын өмнө зохион байгуулж байна. 

Хэнд зориулагдсан: 

- МТ-ийн салбарт ажиллаж буй мэргэжилтнүүд, энэ чиглэлээр сурч буй оюутнууд

- Төрийн болон бизнесийн байгууллагын ажилтнууд, менежерүүд

Шалгалт авах хэлбэр: Англи, Монгол хэл дээр, цаасан хэлбэрт суурилсан, олон сонголттой тест

 Дараах холбоосуудаар нэвтэрч МТИШ-ын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

Дэлгэрэнгүй мэдэээлэл авах утас: 99873748

 

  1. Мэдээллийн технологийн практик, ур чадварын шалгалт /TOPCIT/

ТОПСИТ шалгалтын онцлог нь мэдээллийн технологийн чиглэлээр сурч байгаа оюутан, энэ салбарт ажиллаж байгаа албан хаагч болон програм хангамж хөгжүүлэгчдийн ажлын талбарт шаардлагатай байгаа програм хангамж, өгөгдлийн сан, мэдээллийн сан, мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн технологийн бизнес, технологийн харилцан холболт, төслийн удирдлага зэрэг чиглэлүүдийн мэдлэг, практик ур чадварыг үнэлэх зорилготой гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт юм.

Тус шалгалтыг одоогийн байдлаар Филлиппин, Вьетнам, АНУ, Канад, Тайланд зэрэг улсуудад албан ёсоор зохион байгуулж байна. Шалгалтын асуултуудын хувьд 6 бүлэг, 5 түвшинтэй, компьютерт суурилсан бөгөөд нийт 65 тестийн асуултуудаас бүрддэг.

Хэнд зориулагдсан: 

  • МТ-ийн салбарын инженер, техникийн ажилчид, програм хангамж хөгжүүлэгчид, оюутнууд

Шалгалт авах хэлбэр: Англи хэл дээр, компьютерт суурилсан, онлайн тест болон даалгавар

Дараах холбоосоор нэвтэрч TOPCIT-ийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

https://www.topcit.or.kr/

Дэлгэрэнгүй мэдэээлэл авах утас: 88015840 

 

  1. “Олон улсын компьютерын хэрэглээний гэрчилгээ” олгох шалгалт (ICDL)

“Олон улсын компьютерын хэрэглээний гэрчилгээ” олгох шалгалт нь ОУ-ын стандартын шалгуур үзүүлэлтэнд суурилсан хэрэглэгчдийн компьютерийн хэрэглээний ур чадвар, мэдлэг, практикийг үнэлдэг шалгалт юм.

Хэнд зориулагдсан: Бүх төрлийн салбарт ажиллаж буй мэргэжилтэн, менежерүүд, их, дээд сургуулийн багш нар, оюутнууд

Шалгалт авах хэлбэр: Англи хэл дээр, компьютерт суурилсан, онлайн тест болон даалгавар

Дараах холбоосуудаар нэвтэрч ICDL-ын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

Дэлгэрэнгүй мэдэээлэл авах утас: 80991909