2019 оны намрын МТ-ийн инженерийн шалгалтын дүн гарлаа

Азийн орнуудын Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл (ITPEC)-ийн 2019 оны намрын шалгалт өнгөрсөн 10 сарын 27-ны өдөр 28 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдсан билээ.

Шалгалт нь Мэдээллийн технологийн паспорт шалгалт (МТПШ), Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалт (МТИСШ), Мэдээллийн технологийн инженерийн ахисан түвшний шалгалт (МТИАТШ) гэсэн 3 ангиллаар зохион байгуулагдсан бөгөөд эдгээр шалгалтуудад 106 хүн бүртгүүлснээс МТПШ-нд 26 шалгуулагч, МТИСШ-нд 64 шалгуулагч, МТИАТШ 8 шалгуулагч тус тус оролцов.

Шалгалтын дүнгээр МТПШ-нд 7 шалгуулагч буюу нийт шалгуулагчдын 26,9%, МТИСШ-нд 8 шалгуулагч буюу нийт шалгуулагчдын 12,5%, МТИАТШ-нд 1 шалгуулагч буюу нийт шалгуулагчдын 12,5% амжилттай дүн үзүүлж тэнцлээ.

Шалгуулагчдын амжилтын хувийг шалгалт тус бүрээр үзүүлбэл:

МТПШ-ын амжилтын хувь

МТПШ

Шалгуулагчдын тоо

Амжилттай шалгуулагчид

Өглөөний шалгалт

26

7

26,9%

 

МТИСШ-ын амжилтын хувь

МТИСШ

Шалгуулагчдын тоо

Амжилттай шалгуулагчид

Өглөөний шалгалт буюу мэдлэгийн шалгалт

63

8

12,7%

Өдрийн шалгалт буюу ур чадварын шалгалт

64

14

21,9%

Ерөнхий дүн

64

8

12,5%

 

Шалгуулагч нь МТИСШ болон МТИАТШ-нд өглөөний болон өдрийн шалгалтын аль нэгэнд нь тэнцсэн тохиолдолд нэг жилийн дотор зөвхөн тэнцээгүй шалгалтаа дахин өгөх боломжтой бөгөөд хэрвээ амжилттай дүн үзүүлбэл тухайн шалгуулагчийг шалгалтад тэнцсэнд тооцдог журамтай. (Шалгалтын журмын дагуу шалгалтын төлбөрийг бүтэн төлнө)

Мөн МТИСШ эсвэл МТИАТШ-нд хамгийн өндөр оноогоор тэнцсэн 1 шалгуулагч нь 2020 оны 2 дугаар сард Япон улсад зохион байгуулагдах ”Top Gun Training” хөтөлбөрт үнэ төлбөргүй хамрагдах эрхтэй болж байгаа юм.

Шалгалтын дүнг эндээс харна уу.

2019 оны намрын МТПШ-нд тэнцсэн шалгуулагчид /Шалгалтын оноогоор эрэмбэлэв/

Овог

Нэр

Байгууллага

1

Лхагважав

Энхтүвшин

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ

2

Баасанхүү

Баасансүрэн

МУИС-ХШУИС, оюутан

3

Гантулга

Ганчимэг

Хаан банк

4

Бат-Эрдэнэ

Болд-Эрдэнэ

Юнител ХХК

5

Баянмөнх

Нямдулам

МУИС-ХШУИС, оюутан

6

Эрхэмбаяр

Есүгэн

МУИС-ХШУИС, оюутан

7

Ганбаатар

Одгаваа

МУИС-ХШУИС, оюутан

 

2019 оны намрын МТИСШ-нд тэнцсэн шалгуулагчид /Шалгалтын оноогоор эрэмбэлэв/

Овог

Нэр

Байгууллага

1

Чинзориг

Батзориг

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ

2

Лхагвачулуун

Гүегмөнх

МУИС-ХШУИС, оюутан

3

Наранбаатар

Дарамбазар

ШУТИС-МХТС, оюутан

4

Батбаяр

Мандалбаяр

Астериск техноложис ХХК

5

Эрдэнэбаатар

Тэнгис

Төрийн байгууллага

6

Пүрэвбат

Мөнх

МУИС-ХШУИС, оюутан

7

Бадамдорж

Мөнхжаргал

ХААИС

8

Жаргалсайхан

Есөн-Эрдэнэ

МУИС-ХШУИС, оюутан

 

2019 оны намрын МТИАТШ-нд тэнцсэн шалгуулагчид

Овог

Нэр

Байгууллага

1

Гантөмөр

Золжаргал

Юнайтед Аллианс ХХК