Олон улсын компьютерийн хэрэглээний гэрчилгээ олгох (ICDL) шалгалтын бүртгэл эхэллээ

“Олон улсын компьютерийн хэрэглээний гэрчилгээ” олгох (ICDL) шалгалт нь олон улсын стандартын шалгуур үзүүлэлтэнд суурилсан хэрэглэгчдийн компьютерийн хэрэглээний ур чадвар, мэдлэг, практикийг үнэлдэг шалгалт юм.

Энэхүү шалгалт нь “Анхан”, “Дунд”, ”Ахисан” түвшний 17 модультай бөгөөд ICDL модуль бүр хамгийн сүүлийн үеийн мэдээллийн технологийн ур чадвар, мэдлэгийг практиктай хослуулсан агуулгыг хөтөлбөртөө тусгадаг байна.

Модуль тус бүрт гэрчилгээ олгодог давуу талтай бөгөөд хүссэн хүн бүр шалгалтанд оролцох боломжтой ба өөрийгөө сорих буюу ажлын байрны шаардлагад тавигдсан компьютерийн ур чадвараа хөгжүүлж, олон улсын түвшинд үнэлүүлж, баталгаажуулах боломжтой юм.

Шалгалтын бүртгэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс болон 9987-3748, 8801-5840 /цахим шуудан: info@itpark.mn/ дугаараас лавлана уу.

Шалгалтанд бүртгүүлэх: Энд дарж бүртгүүлнэ үү.