МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ИНКУБАТОРЫН 35 ДАХЬ ЭЛСЭЛТ ЗАРЛАГДЛАА

МТҮП-ын инкубаторт элсэхийг хүсэж буй мэдээллийн технологид  суурилсан бизнес эрхлэгч компани /гарааны компаниуд/, хувь хүмүүсийг сонгон шалгаруулалтанд урьж байна.

Зорилтот чиглэл:

  • Хиймэл оюун ухаан
  • Блокчейн технологи
  • Outsourcing
  • VR - Virtual Reality
  • AR- Augmented Reality
  • 3d printing
  • Holography
  • Internet of Things(IOT)
  • Mobile APP
  • Game

Та манай инкубаторт элссэнээр 2 жилийн хугацаанд дараах боломжууд нээгдэх юм.

  • Хотын А зэрэглэлийн бизнес бүсэд зах зээлийн ханшаас 90% хүртэл хөнгөлттэй үнээр ажиллах таатай оффисоор хангах
  • Хөрөнгө оруулагчид, менторуудтай холбогдох
  • Бизнесийн эрх ашгийг хамгаалах, өмгөөлөл хууль зүйн туслалцааны зөвлөх үйлчилгээ
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ дотоодын болон гадаадын зах зээлд сурталчилж таниулах таатай боломж
  • Монгол Улсын болон олон Улсын зээл, төсөл хөтөлбөрт хамрагдах боломж
  • Бизнес бойжуулалтын арвин туршлага, хууль эрх зүй, менежмент маркентингийн  иж бүрэн  сургалт, үйлчилгээ

 

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  • Инкубаторт элсэхийг хүссэн өргөдөл (МТҮП-аас гаргасан маягтын дагуу)
  • Компаний танилцуулга
  • Бизнес төлөвлөгөө, төсөл 7 хувь
  • Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, ААН-ын дүрэм ( ААН бол )
  • Эхлэлтийн баланс ( ААН бол )
  • Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  • Диплом, хуулбарын хамт
  • Бүртгэлийн хураамж (компани бол 150,000₮, иргэн бол 100,000₮-ийг голомт банкны 1102099876 дансанд төлөх ба баримтыг хавсаргах, гүйлгээний утга дээр компаний нэр болон утасны дугаар бичих)

Элсэхийг хүсэгчдэд зориулсан дэлгэрэнгүй мэдээлэл, семинарийг 2019.11.21-нд 15:00 цагаас, 2019.11.28-нд 15:00 цагаас МТҮП-ын 211 тоот танхимд тус тус зохион байгуулна.

Элсэлтийн материал хүлээн авах

2019 оны 12 дугаар сарын  02–ны 17:30 цаг хүртэл МТҮП-ын 222 тоот хүлээн авна. (08:30-17:30)

Инкубаторын элсэлтэнд энд дарж цахимаар бүртгүүлнэ үү!

Сонгон шалгаруулалт

2019 оны 12 дугаар сарын 05-нд 10:00 цагаас МТҮП-ын 211 тоот танхимд болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://incubator.itpark.mn/incubator/for-applicants цэснээс авна уу.

Холбоо барих:
Монгол улс, Улаанбаатар- 14200
Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-49
Мэдээллийн технологийн үндэсний парк