"Mongolian Startup Showcase 2019" арга хэмжээ болно

Сингапур дахь Монгол Улсын Элчин сайдын яам болон START компаниуд хамтран “Mongolian Startup Showcase 2019” арга хэмжээг 10-р сарын 14-ноос 17-ны хооронд Сингапур болон Малайз улсуудад зохион байгуулах гэж байна.

Уг арга хэмжээний зорилго нь Монголын шилдэг гарааны бизнес, корпорациудын үйл ажиллагааг Зүүн өмнөд Азид тэлэх, бараа бүтээгдэхүүн үйлчилгээнд нь шинэ зах зээл нээх, Азийн хөрөнгө оруулагчид болон ойролцоо гарааны бизнесүүдтэй холбож, хамтын ажиллагаа үүсгэхэд оршино.

Энэхүү арга хэмжээ нь 4 өдөр үргэлжлэх бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 18:00-22:00  цагт Google Asia Pacific HQ-д болохоороо онцлог болоод байна.

Арга хэмжээний зохион байгуулагч болох “START” компани нь Монгол улсад гарааны бизнес, энтрепренершипийн 8 жилийн туршлагатайгаас гадна Сингапурт бүртгэлтэй Олон улсын компани юм.

MSS2019 арга хэмжээ нь Хөрөнгө оруулалт болон хамтын ажиллагаа, Мастер класс, Туршлага солилцох аялал гэсэн үндсэн 3 хэсгээс бүрдэнэ.

Хөтөлбөр
10 сарын 14 нд Хөрөнгө оруулалт болон хамтын ажиллагааны өдөр /Сингапур/
10 сарын 15 нд Сингапур улсын гарааны бизнесийн экосистемтэй танилцах аялал /Сингапур/
10 сарын 16 нд TECHSTARS Байгууллагын инновацийн өдөр /Малайз/
10 сарын 17 нд Экспертуудын хичээлд хамрагдах (Master class) & Малайз улсын гарааны бизнесийн экосистемтэй танилцах аялал /Малайз/


Хөтөлбөрийн хүрээнд танилцах оффисууд:

Сингапур улсад:
Facebook ● Techstars ● WeWork ● Google APAC ● WorkCentral

Малайз улсад:
Iskandar хамтын оффис ● START Malaysia оффис