"Айхотел" ХХК 2020 онд болох ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцох эрх авжээ

Хөгжиж буй улс орнуудад тулгамдаж буй асуудлуудыг технологи дээр суурилан оновчтой шийдэж буй стартап залуусыг олж, дэлхийн давцанд гаргах зорилготой “Seedstars Ulaanbaatar 2019” арга хэмжээ наймдугаар сарын 30,31-ний өдрүүдэд гурав дахь жилдээ болж өндөрлөлөө.

Асуудлыг тал бүрээс нь хөндсөн сонирхолтой 10 илтгэл ар араасаа хэлэлцэгдэж зочид буудлын онлайн захиалга, өрөөний удирдлагын систем зэрэг үйл ажиллагааг явуулдаг Айхотел ХХК үндэсний хэмжээний ялагчаар тодорч 2020 онд Швейцарьт болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхээ авжээ.

Айхотел ХХК нь өнгөрсөн жил тус тэмцээнд оролцон гуравдугаар байр эзэлж байсан бөгөөд ирэх арваннэгдүгээр сард Казахстан улсад болох бүсийн аваргад оролцохоор бэлтгэж байгаа аж.

Тус тэмцээнд нийт 43 стартап баг бүртгүүлснээс 19 баг нь эцсийн шатанд шалгарч Bootcamp хөтөлбөртөө хамрагдаж бизнес санаагаа илүү боловсронгуй, оновчтой болгож менторуудаас зөвлөмж авч, гурван минутанд багтаан бизнес питчээ хийж танилцуулсан юм.

Монгол Улсаас шалгарсан эхний 10 стартап

  1. IHotel   https://www.ihotel.mn/
  2. Insure  https://insur.mn
  3. Fibo cloud  http://www.fibo.asia
  4. Crowd Asset LLC  https://crowd.mn
  5. NXT LLC  http://www.onefit.mn
  6. TechlightLLC  http://www.techlight.mn
  7. odo ecosystems llc http://www.odo.mn
  8.  MEC Partners LLC  http://ardshop.mn
  9. Onebelt Freezone  https://www.onebelt.com
  10. GERU  https://www.geru.mn
Тэмцээний үеэр ерөнхий зохион байгуулагч “Стартап Маркетинг Спэйс” ХХК хоёр жилийн ойн баяраа ялагч стартапуудтай болон харилцагч байгууллагуудтайгаа тэмдэглэн өнгөрүүлсэн аж.
эх сурвалж: https://ikon.mn/n/1nx1