Асар олон амжилттай бизнесүүд инновацийг тодорхой түвшинд нэвтрүүлж байж бусдаас ялгаран үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. Харин дэлхийг өөрчлөх инновацийг бий болгохын тулд Монголчууд бидэнд загварчлах сэтгэлгээ буюу design thinking-ээ хөгжүүлэх хэрэгцээ асар их байна. Энэхүү чадвар нь маш өргөн хүрээнд буюу байгууллагын стратеги, засаглалын дүрэм, журам болон бүтээгдэхүүн, үйлчилгээний дизайныг бүтээлчээр сайжруулах суурь болж байдаг. Аз болоход загварчлах сэтгэлгээ нь онолын хувьд маш энгийн бөгөөд биднээс цөөн дадал зуршлыг оюун ухаандаа суулгахыг л шаарддаг.
Энэ удаагийн зорилтот сургалт маань загварчлах сэтгэлгээний онолыг өөрийн нөхцөл байдалд бүтээлчээр ашиглаж бодит амьдрал дээрээ үр дүнг нь үзэх боломжтой жишээгээр баяжуулсан тул та бүхэнд маш их өгөөжийг бий болгоно гэдэгт итгэлтэй байна.
Сургалтыг Австралийн хамгийн том агаарын тээврийн компани болох Күантас /Qantas/-д инноваци хариуцсан менежерээр ажилладаг Николас Тан удирдан явуулна.
Сургалтанд хамрагдах:
Төлбөр 40,000₮-ийг ЭДҮКЭЙТЭД ЭНТЕРПРАЙЗ, Хаан банк, 5121045529 тоот данс руу шилжүүлнэ.
Гүйлгээний утганд Өөрийн нэр, утасны дугаараа бичнэ.
Лавлах утас: 80035409, 70187071
/IT Park-н инкбатор хөтөлбөрт хамрагдаж буй компаниудад үнэ төлбөргүй/
Сургалтанд цөөн тооны хүмүүс л оролцох боломжтой тул яаравчлан суудлаа баталгаажуулаарай!