Төрийн байгууллагын системийн инженерүүдэд зориулсан технологийн сургалт өдөрлөг зохион байгуулагдлаа

Үндэсний дата төв УТҮГ-ын 10 жилийн ойн ажлын хүрээнд манай МТҮПарктай хамтран төрийн байгууллагын системийн инженерүүдэд зориулсан технологийн сургалт өдөрлөгийг зохион байгууллаа.Тус өдөрт 40 байгууллагын 70 гаруй инженер, мэргэжилтнүүд оролцож шинэ технологи, мэдлэг, туршлагаа хуваалцсан өндөр ач холбогдолтой арга хэмжээ байлаа.

Энэ дашрамд дурьдахад Үндэсний дата төв нь Монгол Улсад цахим засаглалыг хөгжүүлэх зорилго бүхий Цахим монгол, Бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох, Мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн Газрын 2009 оны 183 дугаар тогтоолоор байгуулагдсан бөгөөд Монгол Улсын үндэсний цахим мэдээллийн хадгалалт, хамгаалалт, боловсруулалтын үйлчилгээ эрхлэх үндсэн үүрэг бүхий улсын төсөвт үйлдвэрийн газар юм. Үндэсний Дата төвийн хамт олондоо ойн баярын мэнд дэвшүүлэе.