"Аграс Дрон"ыг монгол улсад анх удаа нэвтрүүлэх хээрийн туршилт

DJI дроны албан ёсны дистрибьютор “Хоббизоон ХХК”, “Би энд Ти Анализ ХХК”, “Мэдээлэл, технологийн үндэсний парк” хамтран хөдөө аж ахуйн Аграс дроны анхны хээрийн туршилт, программын дүн шинжилгээ, газар тариаланд инноваци нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Уг дроныг Монголын газар тариалангийн салбарт анх удаа турших гэж байгаа бөгөөд, газар тариалангийн хор цацах, бордоо цацах, хөрсний дүн шинжилгээ, ургамлын дүн шинжилгээг дотооддоо хийх боломжтой болох юм. 
Хээрийн туршилд нь Сэлэнгэ аямгын Сант суманд 2019 оны 07 сарын 04 ны өдрөөс 8 ны хооронд үргэлжлэх юм.

Agras MG-1 нь дэлхийн №1 дрон үйлдвэрлэгч DJI компанийн гаргасан хамгийн анхны газар тариалангийн дрон юм. Тус дрон нь өөрийн хүчирхэг моторын тусламжтай 10 кг хүртэлх ачааг тээвэрлэх чадалтай бөгөөд шингэн хор, бордоог тариалангийн талбайд жигд хэмжээгээр цацах ухаалаг системтэй хосолсон. 4000-6000 метр квадрат талбайд 10 минутын дотор шингэн хор болон бордоо цацах боломжтой нь гар аргаар цацлага хийхтэй харьцуулахад 40-60 дахин хурдан хугацаа юм.