ДИЖИТАЛ БИЗНЕС КОНФЕРЕНС - 2019

2019 оны 06 сарын 14 ны өдөр Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Мэдээлэл, технологийн үндэсний парк, Эм Эл Си контент ХХК, Стартап маркетинг стэйс нар хамтран Дижитал бизнес конференс - 2019 арга хэмжээг “Шинэ эриний дижитал чадварууд” сэдвээр зохион байгууллаа.

 

 

Дижитал бизнес конференс нь Монгол улс дахь аж ахуйн нэгж, бизнесүүдийн мэдээллийн системийн хөгжлийг шинэ түвшинд хүргэхэд хувь нэмрээ оруулах зорилготой, сүүлийн үеийн технологийн шинэлэг ололтуудыг бизнест хэрхэн ашиглах арга замуудыг танилцуулдаг жил бүрийн үйл ажиллагаа юм. Тус Конференцид их сургуулийн судлаачид, тэргүүлэх корпорациудын удирдах ажилтнууд, менежментийн консалтинг компанийн захирлууд, МТ-ийн мэргэжилтнүүд туршлагаа хуваалцдаг ба пост-дижитал эринд компаниудад шаардлагатай болж буй ур чадварууд, тэдгээрийг хэрхэн хөгжүүлж, компанийнхаа өрсөлдөөний давуу талыг хадгалах, компанийн хүний нөөцийн менежментэд дижитал технологиудыг бүтээлчээр ашиглах боломжуудын талаар энэ удаад хэлэлцэв.