Хүний нөөцийнхөн “дижиталжна”

Дэлхий даяар компаниуд “дижитал шилжилт”-ээр “амьсгалж”, компаниа дижиталчлах уралдаан явагдаж байгаа билээ. Компаниуд дижитал стратегиа тодорхойлж, маркетинг, борлуулалт, санхүү, ханган нийлүүлэлт, удирдлага, хүний нөөц, суралцахуй зэрэг бүхий л талбарууддаа дижитал шилжилтийг хийж, бизнесээ хувирган өөрчилж буй. Дижитал (зарим тохиолдолд пост-дижитал гэгдэх болсон) эринд шилжсэнээр компаниудад шинэ ур чадварууд шаардлагатай болж байна.

Хүний нөөцийн мэргэжилтнүүд дижитал эринд компанийнхаа өрсөлдөөний давуу талыг хадгалахад шаардагдах дижитал чадавхи (digital competence), ур чадвар (digital skills)-уудыг сайтар мэдэж байхаас гадна хүний нөөц, талентыг удирдахад дүн шинжилгээний хэрэгслүүд, аналитик (talent analytics)-ийг ашиглах чадвартай байх ёстой болжээ. Дэлхий даяар өнгөрсөн жил буюу 2018 оноос компаниуд хүний нөөцийн аналитикийг сонирхож, нэвтрүүлэх чиг хандлага ноёлж байгаа ажээ.

Жил бүр зохион байгуулагддаг Digital Business Conference энэ жил 2019 оны 6 сарын 14-ний өдөр “Шинэ эриний дижитал чадварууд” сэдвээр зохион байгуулагдана. Тус бага хурлаар хүний нөөцийн менежментэд аналитикийг ашиглах боломж, компаниудад шаардлагатай болж буй дижитал чадварууд, дижитал эринийхэн буюу шинэ үеийн залуустай хүний нөөцийнхөн хэрхэн ажиллах арга барил зэрэг шинэлэг сэдвүүдийг хэлэлцэх юм.

Конференцын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://db-conf.com/ цахим хуудас болон Фэйсбүүк дэх эвентээс https://www.facebook.com/events/1367319616749251/ авна уу.

 Зохион байгуулагчид: ХХМТГ, ЭмЭлСи Контент ХХК, МТҮП