МТ-ийн TOPCIT шалгалтын бүртгэл эхэллээ

Олон улсын стандартын шалгуур үзүүлэлтэнд суурилсан мэдээллийн технологийн ур чадвар, мэдлэгийг үнэлэх олон улсын ТОPСIТ шалгалтын бүртгэл эхэллээ. Шалгалт 2019 оны 05 сарын 15-ны өдөр МТҮП-т болох гэж байна.

TOPCIТ нь мэдээллийн технологийн салбарын инженер, техникийн ажилчид,  програм хангамж хөгжүүлэгчид, мэдээллийн технологийг ажил албандаа хэрэглэдэг ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг үнэлэх, ур чадварыг тодорхойлох зорилготой  шалгалтын систем юм.

Тус шалгалт нь програм хангамж, өгөгдлийн сан, сүлжээний нууцлал, МТ-ийн  бизнес, техникийн харилцаа, төслийн удирдлага гэсэн 6 чиглэлд ур чадварыг тодорхойлох бөгөөд компьютер дээр 5 түвшний 65 асуулттай, нийт 1000 оноогоор дүгнэдэг шалгалт юм.

ТОPСIТ  шалгалтаас “хамгийн өндөр” оноо авсан шалгуулагчид БНСУ-ын Мэдээлэл, харилцаа холбооны технологийг дэлгэрүүлэх институц /Institute for Information and Communications Technology Promotion/-ийн урилгаар тус улсын техник технологийн салбартай танилцах тусгай хөтөлбөрт хамрагдах  боломжтой.

 

Бүртгүүлэх заавар:

Хэрэв та шалгалт өгөхөөр  бол дараах зааврын дагуу бүртгэлээ баталгаажуулна уу.

Мэдээллийн технологийн практик ур чадварын шалгалтад бүртгүүлэх заавар

Алхам 1

⇒ www.topcit.or.kr ⇒ Notice ⇒ Register for the 5th TOPCIT Mongolia, 2019 ⇒ JOIN TOPCIT or REGISTER TOPCIT

Алхам 2. Шалгалтын төлбөр төлөх

Шалгалтад цахимаар бүртгүүлснээс хойш ажлын 3 өдрийн дотор шалгалтын төлбөрийг МТҮП-ын Голомт банкны дансанд эсвэл МТҮП дээр ирж бэлнээр тушааж болно. Шалгалтын төлбөр заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд бүртгэл цуцлагдана.

  • Шалгалтын бүртгэлийн хураамж: 15,000₮

  • Банкны нэр: Голомт банк

  • Дансны дугаар: 1102099876

  • Дансны нэр: Мэдээллийн технологийн үндэсний парк

Алхам 3. Шалгалтын бүртгэлээ баталгаажуулах

Шалгалтын бүртгүүлэгч шалгалтын төлбөр төлсөн баримтын хуулбар болон дараах мэдээллийг dolgion@itpark.mn цахим хаяг руу илгээж бүртгэлээ баталгаажуулна. Шалгалтын бүртгэлийг баталгаажуулсны дараа шалгалтад орох эрх баталгаажсан хариуг таны цахим шуудангаар илгээнэ.

  • Овог нэр

  • TOPCIT username

  • TOPCIT вэбсайтад бүртгүүлсэн имэйл хаяг

  • Төрсөн он сар өдөр

Дэлгэрэнгүй мэдээллийг 88015840 лавлана уу.

Танд амжилт хүсье!