МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ИНКУБАТОРЫН 34 ДЭХ ЭЛСЭЛТИЙН НЭМЭЛТ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО.

МТ-ийн инкубаторын 34 дэх элсэлтийн нэмэлт сонгон шалгаруулалт 2019 оны 04-р сарын 19-ний өдөр МТҮПаркад зохион байгуулав. Энэхүү сонгон шалгаруулалтыг хиймэл оюун ухааны дэвшилтэт технологид суурилсан систем,  мөн эмбэддэд системийн хөгжүүлэлтийг зорилтот салбарын чиглэлийн хүрээнд зохион байгуулагдсан нь өмнөх сонгон шалгаруулалтуудаас онцлог байлаа.

Хиймэл оюун ухаанд суурилсан “Knowledge monster” платформын төсөл нь шалгалтын үеийн шалгуулагч, шалгагч талуудын дүн шинжилгээг хийх, түүнийг хөгжүүлэх чиглэлтэй байсан бол эмбэддэд систем хөгжүүлэх чиглэл нь мэдээллийн технологийн инкубаторын зорилтот түвшинд сонгогдож байгаагаараа онцлогтой боллоо.

Элсэлтэнд тэнцсэн дээрхи байгууллагуудын дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй нийтэлж, танилцуулна.