Та хөрөнгө оруулагчдыг найрч чадах уу?

“Pitch Tank”

Мэдээлэл, Технологийн Үндэсний Паркын уламжлал болсон “Pitch Day” тэмцээн маань улам өргөжиж 4-р сарын 4-ний өдөр “Pitch Tank” нэртэйгээр зохион байгуулагдсан. Энэ удаагийн тэмцээнийг “Улаанбаатарт тулгамдсан асуудал ба Мэдээлэл технологи” гэсэн сэдвээр зохион байгуулсан бөгөөд 3 баг баг оролцон өөрсдийн шинэ санаагаа танилцуулсан юм. Багууд өөрсдийн присентацийг 3 минутанд багтаан шүүгчдэд танилцуулсны дараа шүүгчид өөрсдийн санал, шүүмж, зөвлөгөөг 3 минутанд өглөө. Энэхүү тэмцээнд оролцсон бүх багууд хоорондоо харилцан туршлага солилцохоос гадна цаашид хэрэгжүүлэх гэж буй төслөө илүү сайжруулахад маш том туршлага хуримтлуулж байгаа юм.

Тэмцээний шүүгчээр:

  • Б.Баасандорж /МТҮП-н Энтрепренёршип, Инноваци, Сургалт, Судалгааны хэлтсийн дарга/

  • О.Энхзул /Азийн Бизнесийн Холбооны Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал/

  • О.Хичээнгүй /Дижитал Бизнесийн зөвлөх/

Энэ удаагийн арга хэмжээнд:

  • “UpTech LLC” - VR технологи

  • “Oxygen Raid” - Тасалгааны ургамал

  • “Цэвэр Агаар” - Яндангийн шүүлтүүр

гэсэн нийт 3 бүтээлч баг өөрсдийн бизнес санаагаа танилцуулж, төслөө танилцуулах явцад гаргасан алдаа дутагдал, цаашид анхаарч ажиллах асуудлуудын талаарх зөвлөгөө, зөвлөмжийг шүүгчдээс авсан өргөн хүрээтэй арга хэмжээ болсон юм. “Pitch Tank” тэмцээний 4-р сарын ялагчаар Н.Чимэд-Очир захиралтай “UpTech LLC” шалгарч, МТҮП-с Старт Ап-ын 6 долоо хоногийн залуу энтрепренёрын (ҮЕ) хурдасгуур хөтөлбөрт хамрагдах эрхээр шагнагдлаа.

“UpTech LLC” нь 2018 оны 05 сард Virtual Reality буюу /хиймэл бодит орчин/ технологийг software болон hardware зэрэг бүхий л талаас нь хөгжүүлж, виртуал контент бүтээх зорилготойгоор байгуулагдсан чадварлаг залуучуудаар бүрдсэн гарааны компани юм. 

“Oxygen Raid”, “Цэвэр Агаар” гэсэн 2 баг маань Этүгэн их сургуулийн Энтрепренёршип хөтөлбөрөөс гарч ирсэн чадварлаг оюутнаар бүрдсэн баг юм. Эдгээр  төслүүдээрээ олон тэмцээн уралдаанд орж ирээдүйдээ хөрөнгө оруулж байгаа залуус.

Энэхүү тэмцээн нь сар бүр зохион байгуулагддаг бөгөөд дараагийн тэмцээн 5 сарын 9 болох тул бид dolgion@itpark.mn хаягаар бүртгэл авч байна.