Startup "PITCH TANK" бүртгэл эхэллээ

“Pitch Tank” удирдамж

Зорилго:

Залуу энтрепренёруудыг өөрийнхөө стартап буюу гарааны бизнесээ,  богино хугацаанд багтаан зорилтот бүлэгт хэрхэн оновчтой танилцуулж, зорилгодоо хүрэхэд сургах, дадлагажуулах зорилготой.

Тавигдах шаардлага:

Pitch хийх багт тавигдах шаардлага:

- Товлосон хугацаанд оролцох хүсэлтээ гаргах

- PPT-ийг урьдчилан хянуулж зөвлөгөө авсан байх

- 3 мин хугацаанд төслөө танилцуулах

- Тэмцээний оролцогч нар 20 мин өмнө ирж бэлдэх

- Pitch Tank тэмцээний форматын дагуу явна

Хамрах хүрээ:

МТ-н санаагаа бизнес болгох гэж буй их дээд сургуулийн оюутан залуус болон гарааны бизнес эрхэлж буй бүх хүнд.

Сэдэв:

  • Апп Хөгжүүлэгч

  • Вэб хөгжүүлэгчид

  • Тоглоом хөгжүүлэгчид

  • МТ маркетинг

Бүртгэл:

2019 оны 4 -р сарын 2 хүртэл Мэдээлэл технологийн үндэсний парк дээр хүлээж авна. Мөн dolgion@itpark.mn хаягаар бүртгүүлнэ.

Хэзээ, Хаана:

2019 оны 4-р сарын 4нд Мэдээлэл, Технологийн Үндэсний Парк 16:00 цагаас болно.

Холбоо барих:

Утас:  11-318044, 88015840

Имейл:  dolgion@itpark.mn