МТҮП НЬ АУДИТААС “ЗӨРЧИЛГҮЙ САНАЛ ДҮГНЭЛТ” АВЛАА

Үндэсний Аудитын Газраас МТҮП -ын санхүүгийн тайланд аудит хийж “ЗӨРЧИЛГҮЙ САНАЛ ДҮГНЭЛТ” гарган аудитын гэрчилгээ олголоо. Уг гэрчилгээг амжилттай ажиллаж байгаа салбарын төрийн өмчит үйлдвэрийн газруудад олгосон бөгөөд МТҮП-ын захирал Ц.Содномдамба гэрчилгээг гардан авлаа.

МТҮПарк нь төсвөөс санхүүждэггүй, өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар юм. Сүүлийн 2 жилд байгууллагын гадаад дотоод үйл ажиллагаа эрс сайжирч, менежментийн олон талт хөтөлбөр, арга хэмжээг шуурхай авч, үйл ажиллагааны чиглэл, агуулгыг өргөжүүлэн ажиллаж байгаа нь Аудитын дүгнэлтээр эерэг, сайн гарч байгаагаар харагдаж байна.  

МТҮП-ийн хувьд өмнөх онуудад “ЗӨРЧИЛТЭЙ” гэсэн дүгнэлтийг аудитын газраас авч байсан бол сүүлийн 2 жилийн хугацаанд дээрх олон талт менежмент хэрэгжүүлсний үр дүнд ийнхүү “ЗӨРЧИЛГҮЙ САНАЛ ДҮГНЭЛТ” авсан нь тус байгууллагын менежмент сайжирч, үйл ажиллагаа өсөлттэй,  хэвийн явагдаж байгаагийн илрэл юм.