"МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ПАРК" - ИНКУБАТОРЫН НЭМЭЛТ ЭЛСЭЛТИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

Энэхүү сонгон шалгаруулалт нь ЗОРИЛТОТ ЧИГЛЭЛИЙН ХҮРЭЭНД зарлагдаж байгаа бөгөөд дараах чиглэлүүд хамаарна. Үүнд:   

 - Эмбеддэд систем
 - Хиймэл оюун ухаан /AI/
 - Блокчейн технологи
 - Дижитал арт
 - Мобайл АПП

Танай хамт олон МТҮП-ын инкубаторт элсэн орсноор дараах боломжуудыг хүртэх юм. Үүнд:

- Бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ тасралтгүй явуулах эмбэдэд системийн лабораторийн үйлчилгээ
- Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны боломжууд
- Бизнесийн эрх ашгийг хамгаалах, өмгөөлөл хууль зүйн туслалцааны зөвлөх үйлчилгээ
- Бүтээгдэхүүний дотоодын болон гадаадын зах зээлд сурталчилж таниулах таатай боломж
- Монгол Улсын болон олон Улсын зээл, төсөл хөтөлбөрт хамрагдах боломж
- Хотын А зэрэглэлийн бизнес бүсэд зах зээлийн ханшаас 90% хүртэл хөнгөлттэй үнээр ажиллах таатай оффис

Бүрдүүлэх материал: Үүнд:

- Инкубаторт элсэхийг хүссэн өргөдөл (МТҮП-аас гаргасан маягтын дагуу)
- Компаний танилцуулга - Бизнес төлөвлөгөө, төсөл 7 хувь
- Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, ААН-ын дүрэм (ААН бол ) - Эхлэлтийн баланс ( ААН бол )
- Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
- Диплом, хуулбарын хамт
- Бүртгэлийн хураамж

Материал хүлээн авах хугацаа:

2019 оны 3 дугаар сарын 25-с 2019 оны 4 дүгээр сарын 5-г хүртэл МТҮП-ын 222 тоот өрөөнд ажлын цагаар /08:30-17:30/ хүлээн авна.

Танилцуулга семинар:

2019 оны 4 дүгээр сарын 2-нд 16:00 цагаас МТҮП-ын 211 тоот танхимд болно

Сонгон шалгаруулалт:

2019 оны 4 дүгээр сарын 8-нд 11:00 цагт МТҮП-ын 211 тоот танхимд зохион байгуулна.

 

Холбоо барих хаяг:

Монгол улс, Улаанбаатар- 14200

Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-49

Мэдээлэл, технологийн үндэсний парк

Утас: +976 88020544, 11318042

Инкубаторын элсэлтэнд энд дарж  цахимаар бүртгүүлнэ үү!

Бүрдүүлэх материал болон нэмэлт мэдээллийг http://incubator.itpark.mn/incubator/for-applicants цэснээс авна уу.