Мэдээллийн технологийн инкубаторын компаниудын хагас жилийн тайланд хяналт шинжилгээ хийж, үнэлгээ өгөх ажлыг зохион байгууллаа

МТҮП-аас технологид суурилсан гарааны бизнес, шинэ санаа, инновацийг дэмжих зорилгоор инкубатор компанийг бойжуулах хөтөлбөр, үйл  ажиллагаа явагддаг. Инкубаторын хөтөлбөрт хамрагдаж буй компани, хувь хүмүүс нь хагас жил тутамд хяналт шинжилгээ, үнэлгээний журмын дагуу үйл ажиллагааны тайланг тавьж үнэлгээ авдаг.

Энэ удаагийн үнэлгээгээр инкубаторын 31, 32, 33 дахь сонгон шалгаруулалтаар элсэн орсон “Рийлстар” ХХК, “Орион системс” ХХК, “Ай Ти Экспертс” ХХК, иргэн Д.Төгсөө, “Батзол Трейд” ХХК-иуд 70-аас дээш хувь үнэлэгдэж цаашид инкубаторын хөтөлбөрийг үргэлжлүүлэн авах боломжтой боллоо.

Тайлбар: Хяналт – шинжилгээ, үнэлгээний шүүгчид, гишүүдийн хамт.

Рийлстар ХХК-ийн захирал О.Мөнхбаяр үйл ажиллагааны тайлангаа танилцуулж байна.

Тайлбар: Хяналт – шинжилгээ, үнэлгээний шүүгчид, гишүүдийн хамт