Мэдээлэл технологийн үндэсний парк нь дараах ажлын байранд АЖИЛТАН шалгаруулж авна

Ажлын байр: Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Байгууллагын албан бичгийг хууль, дүрэм журамд нийцүүлж хурдан шуурхай бэлтгэх, хянах

  • Байгууллагын аж ахуй, үйлчилгээг удирдлагаар хангаж, чанарын стандарт, үйлчилгээний загварчлалыг мөрдүүлэх

  • Захиргааны хэлтсийн үйл ажиллагаа, чиг үүргийг удирдлагаар хангах

  • Байгууллагын богино, дунд, урт хугацааны бизнес төлөвлөгөө болон стратегийг боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах

  • Бүтэц зохион байгуулалт, бүтээмжийг дээшлүүлж, нэгжүүдийн уялдаа холбоог сайжруулах, үйл ажиллагааг зохион байгуулах, удирдах, чиглүүлэх, заавар зөвлөмж өгөх

  • Ажлын уялдаа холбоо, бэрхшээл, шийдлийг судалгаа, шийдлээр гарц олж бүтээлчээр шийдвэрлэх, удирдлагаар хангах , оролцох

  • Байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөө, тайланг нэгтгэх, гүйцэтгэлийг хангуулах

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Бизнесийн удирдлага, хуульч,  эрх зүйч, хүний нөөцийн менежментийн чиглэлээр Магистраас доошгүй зэргийн боловсролтой

  • Удирдах албан тушаалд 3-аас багагүй жил ажиллаж байсан туршлагатай байх

  • Бичиг төлөвлөлт, найруулга, агуулгын үр дүнг хангах хэмжээнд боловрсуулалт хийх чадвартай

  • Бүтээлч, санаачилагатай, өндөр ёс зүйтэй, гүйцэтгэлийн хурд сайтай, ачаалал даах, багаар ажиллах чадвартай

  • Өндөр технологи, Инновацийн, мэдээллийн технологийн чиглэлийн  мэдлэгтэй, ажиллаж байсан, гадаадад сурсан зэрэг бол давуу тал болно.  

Материал хүлээж авах сүүлийн хугацаа:  2019 оны 04 сарын 19-ны 17:00 цаг хүртэл

Ажлын байр: Энтрепренёр, иннавоци, сургалт, судалгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Инноваци, энтрепренёршипийн чиглэлээр судалгаа хийх, цахим засгийн хөтөлбөрийн хэрэгжилт, нээлттэй лабораторийн үйл ажиллагааг төлөвлөгөөний дагуу удирдан явуулах

  • Олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааны явцыг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх, бичиг баримт боловсруулах

  • Энтрепренёршип Инноваци, сургалт судалгаа хөгжүүлэлтийн хэлтсийн ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагаанд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх

  • Энтрепренёршип, инновацийн хөгжлийг дэмжих төсөл, хөтөлбөр боловсруулах, хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн гүйцэтгэлд хяналт тавих

  • Зорилтот судалгааны арга зүйг боловсруулах, гүйцэтгэх

  • Инновацийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, технологи дамжуулах чиглэлд судалгааны хүрээлэн, их сургууль, аж үйлдвэртэй хамтын ажиллагааг өргөжүүлэх, бэхжүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Бизнесийн удирдлага эсвэл Инновацийн чиглэлээр Магистраас доошгүй зэргийн боловсролтой

  • Мэргэжлээрээ 3-аас багагүй жил ажиллаж байсан туршлагатай байх

  • Мэдээлийн технологийн төсөл хөтөлбөр боловсруулах фрэймворк дээр ажиллах чадвартай

  • Инновацийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх платформ, системийн талаар мэдлэгтэй

  • Төслийн удирдлагын PMPK сертификаттай бол давуу тал болно

  • Бүтээлч, санаачилагатай, өндөр ёс зүйтэй, гүйцэтгэлийн хурд сайтай, ачаалал даах, багаар ажиллах чадвартай

  • Англи хэлний ахисан төвшний мэдлэгтэй, TOEFL эсвэл IELTS оноотой байх.

Материал хүлээж авах сүүлийн хугацаа:  2019 оны 03 сарын 29-ны 17:00 цаг хүртэл

Ажлын байр: Дижитал маркетер

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай харилцах, хамтран ажиллах

  • Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн төлөвлөлт хийх, гүйцэтгэх

  • Хэвлэлийн мэдээ, мэдээлэл боловсруулах

  • Маркетингийн шинэ, шинэлэг санаачилгыг боловсруулах

  • Дижитал орчинд маркетингийн хөгжүүлэлтийг боловсруулах, гүйцэтгэх

  • Байгууллагын хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн маркетингийн төлөвлөөг боловсруулах, хэрэгжүүлэх

  • Зар сурталчилгаа, идэвхижүүлэлтийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажиллах

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Маркетинг, зар сурталчилгаа эсвэл сэтгүүлчийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн

  • Мэргэжлээрээ 2-оос багагүй жил ажиллаж байсан туршлагатай байх

  • Мэдээллийн технологийн чиглэлээр ажиллаж байсан.

  • Англи хэлний ахисан төвшний мэдлэгтэй, TOEFL эсвэл IELTS оноотой бол давуу тал болно

Материал хүлээж авах сүүлийн хугацаа:  2019 оны 03 сарын 29-ны 17:00 цаг хүртэл

Бүрдүүлэх материал:

  •  Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/

  •  Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/

  •  Хоёр хувь цээж зураг

  •  Гурван үеийн намтар

  •  Ажилд орохыг хүссэн өргөдөл

  •  Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/

Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй ажил горилогчид:

"Мэдээлэл, технологийн үндэсний парк”-ын  байранд ирж анкет бөглөх

Эсвэл hr@itpark.mn хаягаар резюме бөглөх, бүрдүүлэх материалыг шуудангаар илгээж болно.

Энд дарж онлайн анкет бөглөх боломжтой.

Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг  ярилцлаганд урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.

Ажлын байрны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ажлын цагаар 318043, 90100450  утсаар холбогдоно уу.

Холбоо барих: 318043, 90100450

Хаяг: Мэдээлэл, технологийн үндэсний парк, Монгол улс, Улаанбаатах хот-14200, Бага тойруу-49, Сүхбаатар дүүрэг