2019 оны "Top Gun Training" хөтөлбөр амжилттай зохион байгуулагдлаа.

Япон улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам болон Мэдээллийн технологийг дэмжих агентлаг хамтран “Top Gun Training” хөтөлбөрийг 5 дахь удаагаа Япон улсын нийслэл Токио хотноо амжилттай зохион байгуулагдлаа.

Уг хөтөлбөрт Азийн орнуудын МТ-ийн инженерийн шалгалтын зөвлөл (ITPEC)-ийн гишүүн орнуудаас мэдлэг чадвараараа шалгарсан шилдэг залуус оролцдог уламжлалтай бөгөөд Мэдээллийн технологийн үндэсний парк (МТҮП) өөрийн оронд тус шалгалтыг 13 жилийн турш амжилттай зохион байгуулаад байна.

Энэхүү хөтөлбөрт МТ-ийн инженерийн шалгалтанд хамгийн өндөр оноогоор тэнцсэн 2 оролцогч оролцох эрхтэй бөгөөд 10 хоног Япон улсад зорчиж тус улсын МТ-ийн хөгжил, бодлоготой танилцах, Мэдээллийн технологиороо тэргүүлэгч компаниудын үйл ажиллагаа, хэв маяг, судалгаа, хөгжүүлэлттэй танилцаж туршлага судлах, төслийн менежментийн сургалтанд хамрагдах, түүх соёлтой нь танилцах, цаашилбал Азийн орнуудад танилын хүрээгээ тэлэх, хамтын ажилллагаа үүсгэх боломжтой юм.

Энэ удаагийн хөтөлбөр нь 2019 оны 2 сарын 18 - 27-ны хооронд 10 хоногийн турш үргэлжилсэн бөгөөд Монгол, Тайланд, Бангладеш, Вьетнам, Филлипин, Мьянмар зэрэг 7 орноос шилэгдэж ирсэн шилдэг 12 оролцогч оролцсон юм. Монгол улсаас 2018 оны хавар болон намрын шалгалтанд тэнцэгч МУИС-ХШУИС-ийн багш Д.Энхзол, хувиараа хөдөлмөр эрхлэгч Б.Наранхүү, МТҮП-ын дэргэдэх асуулт боловсруулах үндэсний зөвлөлийн гишүүн Б.Батням нар амжилттай оролцлоо.

Оролцогчдын аялалын хөтөлбөрөөс сонирхвол:

2019.02.18-ны өдөр

Нээлтийн үйл ажиллагаа, оролцогчдын илтгэл

2019.02.19-ны өдөр

Төслийн менежментийн сургалт

2019.02.20-ны өдөр

Төслийн менежментийн сургалт

2019.02.21-ны өдөр

Японы технологийн хамгийн том компани болох NTT корпораци болон хамгийн сүүлийн технологийг ашиглан байгуулсан Дата төвтэй танилцах, Токиогийн түүх, соёл, хөгжлийг харуулсан музей үзэх

2019.02.22-ны өдөр

HITACHI компанийн инновацийн төвтэй танилцах, тэдгээрийн хөгжүүлсэн програм, систем, технологиудаас сонирхох

2019.02.25-ны өдөр

ASIMO роботын үзүүлбэр болон Dome театр үзэх, Fujitsu технологийн лабораторитой танилцах, туршлага солилцох

2019.02.26-ны өдөр

Японы Програм хангамжийн холбооны тэргүүнтэй уулзалт хийх

2019.02.26-ны өдөр

Nadia компанийн Ebisu студээр зочлох

2019.02.27-ны өдөр

Хаалтын үйл ажиллагаа

Дашрамд дурдахад энэхүү хөтөлбөрт оролцогчдын бүх зардлыг Япон улсаас хариуцдаг бөгөөд хэрвээ та уг хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл 2019 оны 04 сарын 28-ны өдөр МТҮП дээр зохион байгуулагдах МТ-ийн инженерийн шалгалтаа өгөөд хамгийн өндөр оноогоор тэнцэхэд л хангалттай юм.

2019

2019

2019