“Блокчэйн” сургалт зохион байгуулагдлаа

 Мэдээлэл, Технологийн Үндэсний Парк нь Ай Си Ти групптай хамтарч 3 сарын 5,6-ны өдрүүдэд AI&Blockchain лабораторитаа “Блокчэйн” анхны сургалтаа амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтанд технологи дээр суурилж, хөгжүүлэлт хийхийг хүссэн програм зохиогчид болон хөгжүүлэгч, сонирхогч нийт 10-аад залуус хамрагдсан юм.

Тус сургалт нь тархмал систем дээр програм хангамжийн суурь өгөгдөл болон бусад бүртгэлийг бүртгэх, түүн дээр ажиллах аюулгүй байдал, ач холбогдлыг нь програм хангамжийн инженерүүдэд эзэмшүүлэх улмаар Монгол улсын блокчэйний эко системийг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа бөгөөд сургалтаар Блокчэйны талаарх нэгдсэн цогц мэдээлэл өгч, нэг бүтээгдэхүүн үйлчилгээг загвар болгон хэрхэн, яаж хийх талаарх арга техникийг зааж сургасан юм.

Бид 3 сарын 25-нд зохион байгуулагдах “Блокчэйн”, 4 сарын 15-нд зохион байгуулагдах “Linux” анхан шатны сургалтууддаа бүртгэж байна.

Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг altantsetseg@itpark.mn, 11-318043, 99107647 дугаарт холбогдож, авна уу